Saturday, April 16, 2011

Хувьцаа

Хамаг Монголын иргэд бүр хувьцаа эзэмшихнээ. Хувьцаа хувьцаа гээд л байдаг, ер нь хувьцаа гэж юу юм бэ, ашиг болон эрсдэл боломжууд нь юу болох талаар жаахан судлалаа л даа.

"Хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ” гэсэн байдаг юм байна. Хувьцаанаас 2 төрлийн орлого орж ирдэг.
Үүнд:
1. Ногдол ашиг
2. Бонд
Ноогдол ашиг гэж тухайн компанийн жил бүрийн ашгийн хувиарлалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Харин бонд нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм байна. За мэдээж хувьцаа гээд ярихаар хувьцаа арилжигч болон худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хэн хангах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ бол Хөрөнгийн бирж.
Хөрөнгийн бирж нь тухайн хувьцааг худалдан авах захиалгыг зохицуулах, хянах зориулалтаар компьютерийн хэрэглээг өргөн хэрэглэн хувьцааны арилжааны талаар мэдээллийг олон нийтэд гаргаж байдаг.
Өдөр тутам хувьцааны эрэлт хэрэгцээний дагуу хувьцааны үнэ өсөж буурч байдаг.
Тухайн хувьцааны худалдаа, борлуулалтын цаана худалдан авагч, борлуулагч байдаг. Хөрөнгийн биржид бүртгүүлсэн компаниуд биржээс тавьсан тодорхой дүрэм журам, шаардлагыг даган мөрдөх шаардлагатай байдаг. Жишээ нь хувьцааны үнэ, тоо зэргийг заасан байдаг л даа.
- Үнэт цаасны үнэ ханш, тухайг түр орхиё их бичиглэл болох гээд байна тэгээд ч угаасаа ойлгомжтой.
Арилжаанд оролцохдоо
Биржийн арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс болон байгууллагууд оролцох эрхтэй байдаг. Эдгээрт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк хамаарагдана. Одоогийн байдлаар 25 Брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр брокер, дилерийн компаниас сонгон дансаа нээлгэж захиалга өгч арилжаанд оролцоно. Арилжаа ажлийн өдрүүдэд өглөөний 11 цагаас 12 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Бирж дээр явагддаг.
Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх хоёр төрөл байдаг.
1. Зах зээлийн захиалга
Тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх давуу талтай.
2. Нөхцөлт захиалга
Хувьцааны үнэ таны тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм.
Хувьцаа эзэмшигдийн хурал
Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал болдог. Хувь нийлүүлэлчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах журамтай.
Учир нь хувьцаа нь зөвхөн аз сорьсон наймаа бус хамгийн өндөр ашигтай санхүүгийн хэрэгсэл юм. Олон хүн хөрөнгийн биржид тоглолт хийж мөнгө олдог. Гэхдээ нэрлэсэн үнэ бүхий хувьцааны үнэ тогтох тохиолдол ч бий. Энэ тохиолдолд хувьцааны үнэ дахиж өсөхгүй гэсэн үг юм. Ингэж л та бидний дунд өдөр бүр арилжиж буй хувьцааны бизнес хөгжиж байсан хэрэг. Хөрөнгө оруулалт хийхийн өмнөх судалгаа шинжилгээнээс гадна худалдан авсан хувьцаагаараа хэрхэн хөлжихийг зааж сургаж чаддагт түүний нууц оршиж байв.
Хувьцааны үнийн өөрчлөлт нь тухайн компанийн үйл ажиллагаа, ирээдүй хэр байгаа болон ноогдол ашиг хуваарилж байгаа байдал зэргээс шууд хамаардаг. Хувьцааны зах зээлийн үнэ хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ ямар байгааг илэрхийлдэг тул хувьцаа гаргагч этгээд “хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулах явдал”-ыг үндсэн зорилгоо болгодог юм. Хувьцааны үнэ өсөх тусам компанийн нэр хүнд өсөж, унах тусам нэр хүнд нь унадаг.
Хувьцааны ноогдол ашиг:
Компани нь тухайн жилийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг олгох эсэхийг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Компани тухайн жилд ашиг багатай ажилласан бол ноогдол ашиг тараахгүй байх, мөн ашигтай ажилласан боловч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ноогдол ашиг тараахгүй байхаар хувь нийлүүлэгчдийн хурлаараа шийдэх эрх нээлттэй байдаг байна.
Ногдол ашгийг ҮЦТТТХТ болон харилцагч брокерын компаниар эсвэл өөрийн компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ тарааж болдог.

Нээлттэй хувьцаат компани
Нээлттэй хувьцаат компани нь зөвхөн хэдхэн хүний өмчлөл бус харин олон нийтийн өмчлөлд байдаг компани юм. Энэхүү нээлттэй хувьцаат компанийн ихэнх өмчлөгчид нь техник технологи, уул уурхай, эрчим хүч, эмийн үйлдвэр, банк санхүүгийн байгууллага зэрэг аль нэгэн эдийн засгийн салбарын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн эгэл жирийн хүмүүс байдаг. Нээлттэй хувьцаат компани нь тухайн компанийн хувьцааг худалдан авах санхүүгийн боломжтой бүхий л хүнд нээлттэй байдаг. Энэ онцлог байдал нь зөвхөн нэг гэр бүлийн хүмүүс эсвэл цөөхөн хэдэн гэр бүлийн хүмүүс хувьцааг нь эзэмшиж байдаг хувийн компаниас ялгарах шинж чанар нь болж өгдөг байна.

Хувьцаа эзэмшигчид бол өмчлөгч юм
Компанийн хувьцааг худалдан авснаар худалдан авагч нь тухайн компанид хөрөнгө оруулагч мөн компанийн хөрөнгийн нэгээхэн хэсгийн өмчлөгч нь болдог. Онолын хувьд үзэхэд хувьцаа эзэмшигч нь компанийн тоног төхөөрөмж, гэрээ хэлэлцээрийг эзэмшигч юм. Ерөнхийдөө дундаж хувьцаа эзэмшигчийн өмчлөх хувьцаа нь тун бага байдаг. Жишээ нь 20 сая хувьцаа гаргасан компанийн 100 хувьцааг худалдаж авсан хувьцаа эзэмшигч нь компанийн нийт хувьцааны 0.0005%-ийг эзэмших болно. Компанийн хөрөнгийг эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигч нь компанийн орлогоос хувь хүртэх, санал өгөх эрхтэй.
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч байна гэдэг нь хувьцаа эзэмшигч бүр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэсэн үг биш боловч компанийн жилийн хуралд оролцон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, аудиторуудыг томилох болон компаниас гаргасан аливаа тушаал, шийдвэрийг дэмжих эсвэл эсэргүүцэх саналаа өгөх эрхийг олгодог.

Энгийн болон давуу эрхтэй хувьцаа
Энгийн хувьцаа нь компанийн өмчлөлийн хамгийн энгийн хэлбэр юм. Уг хувьцааг эзэмшигч нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч компанийн эд хөрөнгөд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэл гаргаж болдог.
Давуу эрхтэй хувьцааг эзэмшигч нь бонд эзэмшигч нэхэмжлэл гаргасны дараа компанийн эд хөрөнгө, орлогод нэхэмжлэл гаргаж болдог. Хөрөнгө оруулагч нар нь хувьцаа худалдан авч мөн эргүүлэн худалдаж авсан хувьцаагаа зарж болдог. Уул уурхайн компанийн хувьцааны үнэ өсөх, буурах нь тухайн компанийн үйл ажиллагаа, олон улсын ашигт малтмалын үнэ, валютын ханш болон уурхайн үйл ажиллагаагаа явуулж байгаа орны бизнесийн орчин зэрэг олон зүйлээс шалтгаалж байдаг.

Хувьцаагаар яаж ашиг олдог вэ?
Нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдаж авч байгаа хүн хоёр байдлаар ашиг олж болно.
1. Компани ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигч ноогдол ашиг хэлбэрээр хүртдэг. Компани хэдий хэмжээний ашиг орлого олсон, компанийн захирал хэдий хэмжээний мөнгийг шинээр тоног төхөөрөмж худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа өргөтгөхөд зориулан нөөцөд хадгалахаас шалтгаалан ноогдол ашгийн дүн жил бүр адилгүй байдаг.
2. Компани ашиг олоогүй эсвэл ноогдол ашиг хувиарлах хэмжээний ашиг олоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь тухайн хувьцааны анхлан худалдаж авсан үнэ өссөн тохиолдолд хувьцаагаа заран ашиг олж болох бөгөөд уг олсон ашгаа банканд хадгалуулах зэргээр хадгалах , эсвэл өөр зүйлд хөрөнгө оруулах жишээ нь өөр компанийн хувьцааг худалдан авах зэрэгт зарцуулж болно. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар ирээдүйд ашигтай ажиллан хувьцааны үнэ нь өсөх компанид хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

Таван толгойн ордын хувьцаа
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 тоот тогтоолын 1-ийн 2.б-д “хувьцааны 10 хувийг 2010 оны 6-р сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах” хэмээн заасан. Тавантолгойн нийт хувьцаанаас Монголын ард түмэн 10 хувь, Үндэсний аж ахуй нэгж 10 хувь, Монголын төр 50 хувь эзэмшиж олон улсын хөрөнгийн бирж дээр 30 хувийг нь байршуулах юм байна. Тавантолгойгоос нэг хүнд оногдох нэгж хувьцаа нь 550 ширхэг бол Үндэсний аж ахуй нэгжид 30 мянга орчим оногдох юм байна. Нийт 15 тэрбум хувьцаа гаргах бөгөөд иргэд хувьцаагаа үнэгүй авах бол аж ахуй нэгжүүд өөрийн нэрлэсэн үнээрээ худалдаж авах юм билээ.

За тэгээд бас бус зүйлүүд цаана нь байнаа байна. Энэ талаар гадарлаж байхад илүүдэхгүй юм билээ найзуудаа..

Wednesday, December 2, 2009

Хөөрхөн юмаа

Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх бий дээ” гэж бодон машиндаа санд мэнд сандран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч” гэв. Тэгэхэд охин: “Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ.

Үүнийг уншихаар өөрийн эрхгүй инээмсэглэдэг юм. Аягүү хөөрхөөн..

Sunday, September 6, 2009

Харьцуулсан нь ...

Олон үгийн тайлбаргүйгээр хүмүүсийн хамгийн их ашигладаг имэйл үйлчилгээ үзүүлэгч 2 шууданчийн тухай орууллаа.

Нэр: Gmail
Эзэмшигч: Google, USA
Анх хэрэглээнд гарсан: 2004.04.01
Үнэ: Үнэгүй
Багтаамж: 7.5GВ
Файл дамжуулах хэмжээ: 25МВ
Хэл: 52 орны хэл
Дэмждэг броузер: Бүх броузер
IMAP болон POP3-ийг дэмждэг эсэх: IMAP, POP, POP+TLS
Хэрэглэгч нэвтэрч орохгүй удвал хаах хугацаа: 9 сар
Файл шүүх хязгаарлалт. Жнь: .exe , .zip-ийг хуулна гэх мэт: i, exe, zip

Нэр: Yahoo mail
Эзэмшигч: Yahoo
Анх хэрэглээнд гарсан: 1997.10.08
Үнэ: Үнэгүй, Үнэтэй(жилд $19,99)
Багтаамж: Хязгааргүй
Файл дамжуулах хэмжээ: 10MB-20МВ
Хэл: 27 орны хэл
Дэмждэг броузер: IE, Firefox, Google chrome
IMAP болон POP3-ийг дэмждэг эсэх: POP3
Хэрэглэгч нэвтэрч орохгүй удвал хаах хугацаа: 4 сар

Monday, August 24, 2009

Блогчин эргэж ирлээ ккк...

Хаанаас вэ гэжүү залхуугийн замбуу тивийн орноос хэхэ. Бантаал инээж байгаан. Их хоног сар өнгөрсөн байна. Анх блог нээхдээ том том юм бичээд байсан өөрөөсөө ичиж эхэлж байна шүү. Бүхэл бүтэн 4 сарын турш өөрийхөө блогийг бичих байтугай шагайгаачгүй гээд бодохоор... Хэд хоногийн өмнө дотны найзаасаа блогийхоо тухай сонсож бараг гэнэт санасан гэхэд болно. Хэхэ ийм хүн байдаг болов уу. Хамгийн сүүлд блог дээрээ бичлэг оруулахад оюутаны ширээн дээрээс бичиж байсан бол өнөөдөр би ажлын ширээн дээрээс бичиж байна. Энэ л одоогоор хамгийн том өөрчлөлт шив дээ. Ажилдаа одоогоор сайн дадаагүй нь ойлгомжтой. Байгууллага хамт олны дунд ороод ажиллахаар сайхан санагдах нь ч санагдаж байгаа. Хамгийн хэцүү нь өөрийн амьдралын хэв маягаа зохицуулж чадахгүй байгаа нь. Юу гэхээр өглөө эрт босохоос авахуулаад зовж автобус хүлээж шахцалдаж өдөр цайны цаг болтол өлсөж орой ажил тартал заримдаа нойр хүрч.. ийм өдөр хааяа үе үе тохиолдох юм. Гэхдээ ийм байлаа гээд сэтгэл санаа тийм доройтсон юм алга л даа. Удахгүй энэ бүгдийг зохицуулж дасна бас бусад хүмүүс болоод байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодол ямар ч байсан надад байгаад байгаан. За за анх блог нээж байхад амжилт хүсэж байсан анд нараасаа блогоо нэг хэсэг хаясанд уучлал хүсээд энэ бичлэгээ дуусгалаа.

Thursday, April 23, 2009

Электрон шуудангийн ажиллагаа


Харилцаа холбоогүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхийн ч аргагүй. Мэдээж түүний чухал нэг хэрэглүүр бол Электрон шуудан байж таараа. Mail server нь e-mail – ийг нэг host-оос бусадруу илгээдэг үйлчилгээ үзүүлдэг програм юм. MTA (Mail Transfer Agent)бол электрон шууданг илгээж, дамжуулдаг компьютерийн програм хангамжийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл электрон шуудангийн сервер ажиллаж байгаа компьютерийг хэлдэг. Хамгийн гол хэрэглэддэг протоколууд бол SMTP, POP, IMAP гээл өөр чухал протоколууд бас бий нь бий шүү. SMTP-Simple Mail Transfer Protocol нь Захиаг цааш нь єєр сервер лvv явуулах ажлыг хийнэ. SMTP стандарт бол электрон шуудангийн үйлчилгээ, электрон шуудангийн салшгүй нэг хэсэг бөгөөд дийлэнх электрон шуудангийн сервер нь SMTP протоколоор тодорхойлогдсон байдаг. Энэ нь хамгийн өргөн тархсан текстэд суурилсан протокол юм. Илгээгчид болон хүлээн авагчийн текст шууданг тусгайлан шууд дамжуулдаг ба бусад зүйлийг текст хэлбэрээр коодлоод дамжуулдаг. Эдгээр нь дамжихдаа заавал серверээр дамждаг байна. Хэрэглэгчид серверийн 25 – р портоор холбогддог. SMTP нь зөвхөн илгээдэг протокол тул электрон шуудангуудыг серверрүү заавал буцааж илгээхийг шаарддаг. Энэ асуудлыг серверт POP болон IMAP протоколуудыг ашиглан шийдэж болно. POP-Post Office Protocol нь Компьютерийн дотоод электрон шуудангийн хэрэглэгчид хоорондоо өгөгдөл дамжуулах үйл ажиллагааг явуулдаг протокол юм. Гаднаас ирж байгаа эмайлыг зохицуулна. Алсын электрон серверээс хэрэглэгчийн электрон шууданг TCP/IP холболтоор дамжуулдаг OSI – ийн Application түвшний интернет стандарт протокол юм. POP протокол нь дангаараа ашиглагддаггүй бөгөөд тэрээр IMAP протоколтой хамт тохируулагддаг.

Tuesday, April 14, 2009

Нууц

- Энэ нууц таны хүссэн бүхнийг өгч чадна. Аз жаргал, эрүүл мэнд, баялаг.

- Та хүссэн зүйлээ авч, хүссэнээ хийж, хүссэн хүн болж чадна.

- Ямар ч тамын байсан бид хүссэнээ авдаг болно.

- Та ямар байшинд амьдрахыг хүсч байна?

- Та саятан болохыг хүсч байна уу?

- Та ямар бизнес эрхэлмээр байна?

- Та илүү амжилт олохыг хүсч байна уу?

- Та үнэхээр юу хүсч байна вэ?

- Би хүмүүсийн амьдралд олон гайхамшиг тохиолдож байхыг харсан л даа. Санхүүгийн асуудал нь шийдэгдэж, эрүүл мэнд нь дээшилж, оюун санаа нь тогтворжиж бас харилцаанд нь өөрчлөлт гарсан.

- Та нууцыг хэрэглэж сурсны дараа л энэ бүх сайн талуудыг биелүүлж чадна.

Энэ бол амьдрах ухааны нууц юм.

Гайхав уу. Гэв гэнэт нууц мууц гээл. Би ийм нэг кино хаанаас ч билээ үзлээ л дээ. Үнэлгээ юу? Ер нь бол дажгүй кино байна. Бодууштай л юм билээ. Гол санаа нь өөдрөг бодол дотроо агуулж сайн сайхны төлөө тэмүүлэх мөн муу зүйл бодож түүнд бэлэн байхгүй байх тухай өгүүлсэн юм билээ. Юу ч гэсэн үзэх сонирхолтой хүн байж магадгүй гээд блог дээрээ тавьчихая гэж бодлоо л доо. Энд байгаа шүү.

Saturday, April 11, 2009

Савангийн дуурь

Сүүлийн үед хүмүүсийн шимтэн сонирхоод үзээд байгаа "Эхнэрийн урхи" хэмээх кино гарч эхэлснээс хойш бараг 2 сар хүрлээ. Энэ хугацаанд миний ажигласнаар хүмүүс их орой унтаж (хэхэ.. киноноосоо болоод) ядарч их стресстэй байгаа нь анзаарагдлаа л даа. Манай нэг дүү бүр үзчээд зүрх нь өвдөөд байна гээд уурлаад хэвтээд өгч билээ. Би ч бас нуугаад яахав үзэж л байсан л даа. Ганц авууштай юм нь их тэвчээртэй зан тэндээс харагдсан даа. Даанч хэтэрхий нуршаад бүүр явж өгч байгаам. Саяхан нэг сонирхолтой судалгаа гарсан байна шд. Тухайн судалгаанд 581 хүн орж л дээ. Энэ нь "Та Эхнэрийн урхи гэдэг киног үзэж байгаа юу" гэсэн асуулт байсан байна. Түүний үр дүн нь
Нийт 57.3% буюу 333 нь “Үзэлгүй яахав, алгасахгүй ш дээ”
Нийт 20.3% буюу 118 нь “Таарвал үзчихдэг”
Нийт 11.9% буюу 69 нь “Огт үздэггүй, Korea фэн биш”
Нийт 9% буюу 52 нь “Үздэггүй, хүмүүс ярьж байхыг нь л сонссон”
Нийт 1.5% буюу 9 нь “Ямар кино байдаг юм, анх удаа л сонсож байна” гэсэн байна. Би одоо таарвал үзчихдэг гэдэгт нь л орох байх кк үзэж байсийн болохоор хэдий муулж байгаа ч гэсэн яаж үзээгүй гэдэгт орохов. Тэхдээ л арай бишээ. Ядаж л дээр хэлсэнчлэн зүрх муутай хүний зүрх нь өвдөж байгаам. Хүмүүс кино үзэж алжаал стрессээ тайлж сэргэдэг байтал ямартаа ч энэ кино эсрэгээрээ бололтой. Тэхдээ өөрөөр боддог хүмүүс ч бас байгаа байх л даа.