Saturday, April 11, 2009

Савангийн дуурь

Сүүлийн үед хүмүүсийн шимтэн сонирхоод үзээд байгаа "Эхнэрийн урхи" хэмээх кино гарч эхэлснээс хойш бараг 2 сар хүрлээ. Энэ хугацаанд миний ажигласнаар хүмүүс их орой унтаж (хэхэ.. киноноосоо болоод) ядарч их стресстэй байгаа нь анзаарагдлаа л даа. Манай нэг дүү бүр үзчээд зүрх нь өвдөөд байна гээд уурлаад хэвтээд өгч билээ. Би ч бас нуугаад яахав үзэж л байсан л даа. Ганц авууштай юм нь их тэвчээртэй зан тэндээс харагдсан даа. Даанч хэтэрхий нуршаад бүүр явж өгч байгаам. Саяхан нэг сонирхолтой судалгаа гарсан байна шд. Тухайн судалгаанд 581 хүн орж л дээ. Энэ нь "Та Эхнэрийн урхи гэдэг киног үзэж байгаа юу" гэсэн асуулт байсан байна. Түүний үр дүн нь
Нийт 57.3% буюу 333 нь “Үзэлгүй яахав, алгасахгүй ш дээ”
Нийт 20.3% буюу 118 нь “Таарвал үзчихдэг”
Нийт 11.9% буюу 69 нь “Огт үздэггүй, Korea фэн биш”
Нийт 9% буюу 52 нь “Үздэггүй, хүмүүс ярьж байхыг нь л сонссон”
Нийт 1.5% буюу 9 нь “Ямар кино байдаг юм, анх удаа л сонсож байна” гэсэн байна. Би одоо таарвал үзчихдэг гэдэгт нь л орох байх кк үзэж байсийн болохоор хэдий муулж байгаа ч гэсэн яаж үзээгүй гэдэгт орохов. Тэхдээ л арай бишээ. Ядаж л дээр хэлсэнчлэн зүрх муутай хүний зүрх нь өвдөж байгаам. Хүмүүс кино үзэж алжаал стрессээ тайлж сэргэдэг байтал ямартаа ч энэ кино эсрэгээрээ бололтой. Тэхдээ өөрөөр боддог хүмүүс ч бас байгаа байх л даа.

7 comments:

  1. Би судалгаанд нь хамрагдсан бол тэр 52 гэсэн тоо нь 53 болох байсан биз. Би үздэггүй учраас сайн мэдэхгүй байна гэхдээ үргэлж хүмүүсийн зүй бус харилцааг үзүүлдэг онцгүй л кино гэж боддогшдээ.

    ReplyDelete
  2. Амьдрал дээр тийм юм байдгүйл байхгүй юу даа, гэхдээл зүгээр дажгүй кино штээ хаха.

    ReplyDelete
  3. Би оролцсон бол Отголхагва-тай нийлээд 54 болох байж

    ReplyDelete
  4. Шал тэнэг кино шдээ ажилгүй солонгос авгайчуудад зориулж гаргасан киног үзэхээ болимоор юм өөрийгөө хүндлээд үзэхээ болисон нь дээр

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. 55 дахь нь шүү. Үзэж байгаагүй. Үзэхийг ч хүсэхгүй байна.

    ReplyDelete
  7. shal t1 ene kinog uzsen hun uhtlee amid yvaarai

    ReplyDelete