Showing posts with label Чөлөөт. Show all posts
Showing posts with label Чөлөөт. Show all posts

Wednesday, August 15, 2012

Бодлоо

Юу бичихээ мэдэхгүй дэвтэр сөхөхийн учир юу юэ? Тэгсэн мөртлөө дотроо бодож байгаа бодол, бичмээр илэрхийлмээр байгаа зүйл яасан олон юм бэ?
Заа юу ч хамаагүй бичие.. Энэ бол миний орон зай. Өнөөдөр би түрийвчэндээ 2 евро, хөргөгчиндөө боломжийн хэмжээний хүнс, өмсөх хувцас, өл залгуулах цагийн ажил, хамгийн сайхан нь элэг бүтэн гэр бүл, бүрэн бүтэн бие, тодорхой хэмжээний нэр төр ингээд бодохоор би баян хүн юм. Би үнэхээр азтай, жаргалтай эмэгтэй юм. Хэн хүн ингэж сэтгэл хангалуун яваад байдаггүймаа Энхээнээ гэж өөртөө хэлмээр.
Эсвэл нэг л уйтгар, ганцаардал, олон асуудалтай хүн. Нэг л их айхтар толгойгоо гашилгаж бодол болсон хүн. Ингээд л ганц өөр дээрээ эхлээд бодохоор надаас эхлээд хорвоо нээрээ зөрчилдөөнтэй шүү. Тэгээд би жаахан сууж бодлоо л доо. Цонхоо онгойлгоод моддын навчисыг ширтээд л.. Би энэ навчны тухай огт бодоогүй шүү зүгээр л харангаа дотроо юм бодож байна. Навчис бол сайхан чимэг байлаа. Сүүлдээ бүр хошигнох шинжтэй.
Байгаа зүйлдээ аз жаргал, сэтгэл хангалуун, тайван байж гэмээн би илүү их боломжыг олж харж, санаа олж, хүчтэй байж чадах бус уу. Чамд зорилго байна, чи зорилгынхоо дагуу ч явж байна тэгэхээр чи нээрээ мундаг юмаа гэж хэлдэг нэг хэсэг. Нөгөөтэйгүүр чамайг чааваас даа, болоогүй л байна даа гэж үл ойшоох нэг хэсэг, эсвэл атаархаж муу санасан нэг хэсэг ч байна. Эдгээрийг эргэцүүлж тунгааж чаддаг чи тэгэхээр ухаантай юм байна ш дээ. Гүээ бас өдий болтол аль эрт ухаарч байсан юм бол үүнээс илүү хэмжээнд байх байсан юм биш үү. Тэгэхээр чи залхуу, туйлбаргүй нэгэн юм байна.

Дүгнэлт: Ирээд буцдаг энэ хорвоод чи өөрийнхөө төлөө юу хийгээд, бүтээчихээд явмаар байна? Түүний төлөө чи яг одоо юу хийж чадах вэ, бодлоо гээд ургаад гараад ирчихгүйгээс хойш цаг минутаасаа л эхэлнэ шүү дээ. Яагаад өөрийнхөө төлөө гэсэн асуулт гэж? - Бүх юм өөрийнхөө төлөө байдаг юмаа, хүний төлөө явж тус хүргэсэн ч энэ чинь ядаж л чамд сайхан кайф мэдрэгддэггүй гэж үү. Бодоод үзээрэй.



Saturday, April 16, 2011

Хувьцаа

Хамаг Монголын иргэд бүр хувьцаа эзэмшихнээ. Хувьцаа хувьцаа гээд л байдаг, ер нь хувьцаа гэж юу юм бэ, ашиг болон эрсдэл боломжууд нь юу болох талаар жаахан судлалаа л даа.

"Хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ” гэсэн байдаг юм байна. Хувьцаанаас 2 төрлийн орлого орж ирдэг.
Үүнд:
1. Ногдол ашиг
2. Бонд
Ноогдол ашиг гэж тухайн компанийн жил бүрийн ашгийн хувиарлалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Харин бонд нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм байна. За мэдээж хувьцаа гээд ярихаар хувьцаа арилжигч болон худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хэн хангах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ бол Хөрөнгийн бирж.
Хөрөнгийн бирж нь тухайн хувьцааг худалдан авах захиалгыг зохицуулах, хянах зориулалтаар компьютерийн хэрэглээг өргөн хэрэглэн хувьцааны арилжааны талаар мэдээллийг олон нийтэд гаргаж байдаг.
Өдөр тутам хувьцааны эрэлт хэрэгцээний дагуу хувьцааны үнэ өсөж буурч байдаг.
Тухайн хувьцааны худалдаа, борлуулалтын цаана худалдан авагч, борлуулагч байдаг. Хөрөнгийн биржид бүртгүүлсэн компаниуд биржээс тавьсан тодорхой дүрэм журам, шаардлагыг даган мөрдөх шаардлагатай байдаг. Жишээ нь хувьцааны үнэ, тоо зэргийг заасан байдаг л даа.
- Үнэт цаасны үнэ ханш, тухайг түр орхиё их бичиглэл болох гээд байна тэгээд ч угаасаа ойлгомжтой.
Арилжаанд оролцохдоо
Биржийн арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс болон байгууллагууд оролцох эрхтэй байдаг. Эдгээрт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк хамаарагдана. Одоогийн байдлаар 25 Брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр брокер, дилерийн компаниас сонгон дансаа нээлгэж захиалга өгч арилжаанд оролцоно. Арилжаа ажлийн өдрүүдэд өглөөний 11 цагаас 12 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Бирж дээр явагддаг.
Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх хоёр төрөл байдаг.
1. Зах зээлийн захиалга
Тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх давуу талтай.
2. Нөхцөлт захиалга
Хувьцааны үнэ таны тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм.
Хувьцаа эзэмшигдийн хурал
Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал болдог. Хувь нийлүүлэлчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах журамтай.
Учир нь хувьцаа нь зөвхөн аз сорьсон наймаа бус хамгийн өндөр ашигтай санхүүгийн хэрэгсэл юм. Олон хүн хөрөнгийн биржид тоглолт хийж мөнгө олдог. Гэхдээ нэрлэсэн үнэ бүхий хувьцааны үнэ тогтох тохиолдол ч бий. Энэ тохиолдолд хувьцааны үнэ дахиж өсөхгүй гэсэн үг юм. Ингэж л та бидний дунд өдөр бүр арилжиж буй хувьцааны бизнес хөгжиж байсан хэрэг. Хөрөнгө оруулалт хийхийн өмнөх судалгаа шинжилгээнээс гадна худалдан авсан хувьцаагаараа хэрхэн хөлжихийг зааж сургаж чаддагт түүний нууц оршиж байв.
Хувьцааны үнийн өөрчлөлт нь тухайн компанийн үйл ажиллагаа, ирээдүй хэр байгаа болон ноогдол ашиг хуваарилж байгаа байдал зэргээс шууд хамаардаг. Хувьцааны зах зээлийн үнэ хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ ямар байгааг илэрхийлдэг тул хувьцаа гаргагч этгээд “хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулах явдал”-ыг үндсэн зорилгоо болгодог юм. Хувьцааны үнэ өсөх тусам компанийн нэр хүнд өсөж, унах тусам нэр хүнд нь унадаг.
Хувьцааны ноогдол ашиг:
Компани нь тухайн жилийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг олгох эсэхийг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Компани тухайн жилд ашиг багатай ажилласан бол ноогдол ашиг тараахгүй байх, мөн ашигтай ажилласан боловч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ноогдол ашиг тараахгүй байхаар хувь нийлүүлэгчдийн хурлаараа шийдэх эрх нээлттэй байдаг байна.
Ногдол ашгийг ҮЦТТТХТ болон харилцагч брокерын компаниар эсвэл өөрийн компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ тарааж болдог.

Нээлттэй хувьцаат компани
Нээлттэй хувьцаат компани нь зөвхөн хэдхэн хүний өмчлөл бус харин олон нийтийн өмчлөлд байдаг компани юм. Энэхүү нээлттэй хувьцаат компанийн ихэнх өмчлөгчид нь техник технологи, уул уурхай, эрчим хүч, эмийн үйлдвэр, банк санхүүгийн байгууллага зэрэг аль нэгэн эдийн засгийн салбарын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн эгэл жирийн хүмүүс байдаг. Нээлттэй хувьцаат компани нь тухайн компанийн хувьцааг худалдан авах санхүүгийн боломжтой бүхий л хүнд нээлттэй байдаг. Энэ онцлог байдал нь зөвхөн нэг гэр бүлийн хүмүүс эсвэл цөөхөн хэдэн гэр бүлийн хүмүүс хувьцааг нь эзэмшиж байдаг хувийн компаниас ялгарах шинж чанар нь болж өгдөг байна.

Хувьцаа эзэмшигчид бол өмчлөгч юм
Компанийн хувьцааг худалдан авснаар худалдан авагч нь тухайн компанид хөрөнгө оруулагч мөн компанийн хөрөнгийн нэгээхэн хэсгийн өмчлөгч нь болдог. Онолын хувьд үзэхэд хувьцаа эзэмшигч нь компанийн тоног төхөөрөмж, гэрээ хэлэлцээрийг эзэмшигч юм. Ерөнхийдөө дундаж хувьцаа эзэмшигчийн өмчлөх хувьцаа нь тун бага байдаг. Жишээ нь 20 сая хувьцаа гаргасан компанийн 100 хувьцааг худалдаж авсан хувьцаа эзэмшигч нь компанийн нийт хувьцааны 0.0005%-ийг эзэмших болно. Компанийн хөрөнгийг эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигч нь компанийн орлогоос хувь хүртэх, санал өгөх эрхтэй.
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч байна гэдэг нь хувьцаа эзэмшигч бүр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэсэн үг биш боловч компанийн жилийн хуралд оролцон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, аудиторуудыг томилох болон компаниас гаргасан аливаа тушаал, шийдвэрийг дэмжих эсвэл эсэргүүцэх саналаа өгөх эрхийг олгодог.

Энгийн болон давуу эрхтэй хувьцаа
Энгийн хувьцаа нь компанийн өмчлөлийн хамгийн энгийн хэлбэр юм. Уг хувьцааг эзэмшигч нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч компанийн эд хөрөнгөд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэл гаргаж болдог.
Давуу эрхтэй хувьцааг эзэмшигч нь бонд эзэмшигч нэхэмжлэл гаргасны дараа компанийн эд хөрөнгө, орлогод нэхэмжлэл гаргаж болдог. Хөрөнгө оруулагч нар нь хувьцаа худалдан авч мөн эргүүлэн худалдаж авсан хувьцаагаа зарж болдог. Уул уурхайн компанийн хувьцааны үнэ өсөх, буурах нь тухайн компанийн үйл ажиллагаа, олон улсын ашигт малтмалын үнэ, валютын ханш болон уурхайн үйл ажиллагаагаа явуулж байгаа орны бизнесийн орчин зэрэг олон зүйлээс шалтгаалж байдаг.

Хувьцаагаар яаж ашиг олдог вэ?
Нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдаж авч байгаа хүн хоёр байдлаар ашиг олж болно.
1. Компани ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигч ноогдол ашиг хэлбэрээр хүртдэг. Компани хэдий хэмжээний ашиг орлого олсон, компанийн захирал хэдий хэмжээний мөнгийг шинээр тоног төхөөрөмж худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа өргөтгөхөд зориулан нөөцөд хадгалахаас шалтгаалан ноогдол ашгийн дүн жил бүр адилгүй байдаг.
2. Компани ашиг олоогүй эсвэл ноогдол ашиг хувиарлах хэмжээний ашиг олоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь тухайн хувьцааны анхлан худалдаж авсан үнэ өссөн тохиолдолд хувьцаагаа заран ашиг олж болох бөгөөд уг олсон ашгаа банканд хадгалуулах зэргээр хадгалах , эсвэл өөр зүйлд хөрөнгө оруулах жишээ нь өөр компанийн хувьцааг худалдан авах зэрэгт зарцуулж болно. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар ирээдүйд ашигтай ажиллан хувьцааны үнэ нь өсөх компанид хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

Таван толгойн ордын хувьцаа
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 тоот тогтоолын 1-ийн 2.б-д “хувьцааны 10 хувийг 2010 оны 6-р сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах” хэмээн заасан. Тавантолгойн нийт хувьцаанаас Монголын ард түмэн 10 хувь, Үндэсний аж ахуй нэгж 10 хувь, Монголын төр 50 хувь эзэмшиж олон улсын хөрөнгийн бирж дээр 30 хувийг нь байршуулах юм байна. Тавантолгойгоос нэг хүнд оногдох нэгж хувьцаа нь 550 ширхэг бол Үндэсний аж ахуй нэгжид 30 мянга орчим оногдох юм байна. Нийт 15 тэрбум хувьцаа гаргах бөгөөд иргэд хувьцаагаа үнэгүй авах бол аж ахуй нэгжүүд өөрийн нэрлэсэн үнээрээ худалдаж авах юм билээ.

За тэгээд бас бус зүйлүүд цаана нь байнаа байна. Энэ талаар гадарлаж байхад илүүдэхгүй юм билээ найзуудаа..

Monday, August 24, 2009

Блогчин эргэж ирлээ ккк...

Хаанаас вэ гэжүү залхуугийн замбуу тивийн орноос хэхэ. Бантаал инээж байгаан. Их хоног сар өнгөрсөн байна. Анх блог нээхдээ том том юм бичээд байсан өөрөөсөө ичиж эхэлж байна шүү. Бүхэл бүтэн 4 сарын турш өөрийхөө блогийг бичих байтугай шагайгаачгүй гээд бодохоор... Хэд хоногийн өмнө дотны найзаасаа блогийхоо тухай сонсож бараг гэнэт санасан гэхэд болно. Хэхэ ийм хүн байдаг болов уу. Хамгийн сүүлд блог дээрээ бичлэг оруулахад оюутаны ширээн дээрээс бичиж байсан бол өнөөдөр би ажлын ширээн дээрээс бичиж байна. Энэ л одоогоор хамгийн том өөрчлөлт шив дээ. Ажилдаа одоогоор сайн дадаагүй нь ойлгомжтой. Байгууллага хамт олны дунд ороод ажиллахаар сайхан санагдах нь ч санагдаж байгаа. Хамгийн хэцүү нь өөрийн амьдралын хэв маягаа зохицуулж чадахгүй байгаа нь. Юу гэхээр өглөө эрт босохоос авахуулаад зовж автобус хүлээж шахцалдаж өдөр цайны цаг болтол өлсөж орой ажил тартал заримдаа нойр хүрч.. ийм өдөр хааяа үе үе тохиолдох юм. Гэхдээ ийм байлаа гээд сэтгэл санаа тийм доройтсон юм алга л даа. Удахгүй энэ бүгдийг зохицуулж дасна бас бусад хүмүүс болоод байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодол ямар ч байсан надад байгаад байгаан. За за анх блог нээж байхад амжилт хүсэж байсан анд нараасаа блогоо нэг хэсэг хаясанд уучлал хүсээд энэ бичлэгээ дуусгалаа.

Saturday, April 11, 2009

Савангийн дуурь

Сүүлийн үед хүмүүсийн шимтэн сонирхоод үзээд байгаа "Эхнэрийн урхи" хэмээх кино гарч эхэлснээс хойш бараг 2 сар хүрлээ. Энэ хугацаанд миний ажигласнаар хүмүүс их орой унтаж (хэхэ.. киноноосоо болоод) ядарч их стресстэй байгаа нь анзаарагдлаа л даа. Манай нэг дүү бүр үзчээд зүрх нь өвдөөд байна гээд уурлаад хэвтээд өгч билээ. Би ч бас нуугаад яахав үзэж л байсан л даа. Ганц авууштай юм нь их тэвчээртэй зан тэндээс харагдсан даа. Даанч хэтэрхий нуршаад бүүр явж өгч байгаам. Саяхан нэг сонирхолтой судалгаа гарсан байна шд. Тухайн судалгаанд 581 хүн орж л дээ. Энэ нь "Та Эхнэрийн урхи гэдэг киног үзэж байгаа юу" гэсэн асуулт байсан байна. Түүний үр дүн нь
Нийт 57.3% буюу 333 нь “Үзэлгүй яахав, алгасахгүй ш дээ”
Нийт 20.3% буюу 118 нь “Таарвал үзчихдэг”
Нийт 11.9% буюу 69 нь “Огт үздэггүй, Korea фэн биш”
Нийт 9% буюу 52 нь “Үздэггүй, хүмүүс ярьж байхыг нь л сонссон”
Нийт 1.5% буюу 9 нь “Ямар кино байдаг юм, анх удаа л сонсож байна” гэсэн байна. Би одоо таарвал үзчихдэг гэдэгт нь л орох байх кк үзэж байсийн болохоор хэдий муулж байгаа ч гэсэн яаж үзээгүй гэдэгт орохов. Тэхдээ л арай бишээ. Ядаж л дээр хэлсэнчлэн зүрх муутай хүний зүрх нь өвдөж байгаам. Хүмүүс кино үзэж алжаал стрессээ тайлж сэргэдэг байтал ямартаа ч энэ кино эсрэгээрээ бололтой. Тэхдээ өөрөөр боддог хүмүүс ч бас байгаа байх л даа.

Эхлэл

Зиа ингээд олон сарын өмнөөс нээнээ гэж бодоол заримдаа мартаал заримдаа залхуураал байсан блог гэгч зүйлээ нээлээ дээ. Ачаалалтай өдөр байсан хэдий ч нэг л эрч хүчтэй сайхан өдөр байх чинь. За мэдээж ямарваа нэгэн юманд зорилго, шалтгаан гэж байдаг шүү дээ. Блог яах гэж нээвээ. Олон шалтгаан бий. Хамгийн энгийн нь мэдээж бусадтай санаа бодолоо солилцож цаашлаад блогтоо бусдад мөн өөртөө хэрэгтэй байх гэж бодсон зүйлүүдийг оруулах санаатай байна. Би ч тэгээд их хэнэггүй талдаа хүн дөө. Заримдаа мартчих тохиолдол гарчих гээд байдийн. Урьд нь нэг блогтой байлаа. Хаана билээ өө тийн Банжиг дээр ш дээ. Тэр ч тэгээд тэгж ингэж байгаал хөгжүүлж сайн чадаагүй устгасийм дөө. Харин энэ удаа арай хариуцлагатай хандая гэж өөртөө хэлж байна даа. Харж байна уу блог нээснээрээ ингээл өөртөө ядаж л хариуцлага тохож байна шд.