Monday, August 24, 2009

Блогчин эргэж ирлээ ккк...

Хаанаас вэ гэжүү залхуугийн замбуу тивийн орноос хэхэ. Бантаал инээж байгаан. Их хоног сар өнгөрсөн байна. Анх блог нээхдээ том том юм бичээд байсан өөрөөсөө ичиж эхэлж байна шүү. Бүхэл бүтэн 4 сарын турш өөрийхөө блогийг бичих байтугай шагайгаачгүй гээд бодохоор... Хэд хоногийн өмнө дотны найзаасаа блогийхоо тухай сонсож бараг гэнэт санасан гэхэд болно. Хэхэ ийм хүн байдаг болов уу. Хамгийн сүүлд блог дээрээ бичлэг оруулахад оюутаны ширээн дээрээс бичиж байсан бол өнөөдөр би ажлын ширээн дээрээс бичиж байна. Энэ л одоогоор хамгийн том өөрчлөлт шив дээ. Ажилдаа одоогоор сайн дадаагүй нь ойлгомжтой. Байгууллага хамт олны дунд ороод ажиллахаар сайхан санагдах нь ч санагдаж байгаа. Хамгийн хэцүү нь өөрийн амьдралын хэв маягаа зохицуулж чадахгүй байгаа нь. Юу гэхээр өглөө эрт босохоос авахуулаад зовж автобус хүлээж шахцалдаж өдөр цайны цаг болтол өлсөж орой ажил тартал заримдаа нойр хүрч.. ийм өдөр хааяа үе үе тохиолдох юм. Гэхдээ ийм байлаа гээд сэтгэл санаа тийм доройтсон юм алга л даа. Удахгүй энэ бүгдийг зохицуулж дасна бас бусад хүмүүс болоод байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодол ямар ч байсан надад байгаад байгаан. За за анх блог нээж байхад амжилт хүсэж байсан анд нараасаа блогоо нэг хэсэг хаясанд уучлал хүсээд энэ бичлэгээ дуусгалаа.

7 comments:

  1. Оо миний найз чадна аа. Амжилт :D

    ReplyDelete
  2. Заз манай блогчин эргэж ирсэн юм биз дээ. Одоо байнга л орж байна даа

    ReplyDelete
  3. яаа архаг блогчин эргэж ирж байгаам шиг л бичсэн байшд манай хүн. гүээ тэгээд эргэж ирлээ гээд таг болчдиймуу дараагийн бичлэгээ хийгээч бүтэн 7 хоног өнгөрчөөд байхад...

    ReplyDelete
  4. эргэж ирсэн блогчин хаачваа эргээд өөрөөсөө ичих шиг болж байгаа юм байна дөөө

    ReplyDelete
  5. Хэ хэ байж л байна шд энд. Ч өөрөө айн

    ReplyDelete
  6. эргэж ирлээ гэснээс хойш бүхэл бүтэн нэг жил өнгөрөөд байна хөө

    ReplyDelete