Thursday, July 4, 2013

Харьцангуй

Хүн бүхэн ондоо л байдаг. Үйлдэл, бичиг, яриа, ойлголт гээд л... Хүн хүний ялгааг ярих нь угаасаа таарамжгүй бөгөөд би ч барахгүй. Учир нь би өөрөө нэг зүйлийг их ондоо ондоо байдлаар хийдэг болохоор тэр юмуу. Жишээ нь би юм бичихдээ: Эхлээд бичиж байгаад дараа нь гарчиг өгдөг байдал, гэтэл одоо гарчигаа өгчихөөд агуулгад нь тааруулах гээд бодож суух. За энэ маань ч яахав.
Тэгээд харьцангуй гэж юу билээ? Амьтай бодьгал, амьгүй эд юмс бие биесээсээ хамаарч бас хамааралгүйгээр харьцангуйгаар хөдөлж, цаг хугацаа орон зайнаас хамаарч мөн хамааралгүйгээр оршин байхыг хэлж байгаа юм болов уу. Тэгэхээр энэ сэдэв чинь их өргөн болоод явчихлаа. Бичиж чадахиймуу даа Энхээнээ. Өө үгүй дээ, би шинжлэх ухаан талаасаа бичих гээгүй, судалвал болох л байх. Харин би зүгээр л яг одоо төгөлдөр хуурын ая сонсоод дуртай үнэрээ үнэрлээд, хайртай хүмүүсээ бодоод, хэрэгжүүлэх зорилгодоо мэрийгээд сууж байна. Тэгээд юугаа бичээд байгаа юм гэж үү? За даа ойрд өөртэйгөө ярилцаагүй их удсан байна. Заримдаа өөртэйгөө ярилцах сайхан байдаг юм шүү. Ингэхэд та өөртэйгөө би яагаад байдаг юм бол гэж бодож үзэж байсан уу? Эцэг эх 2 намайг төрүүлсэн болохоор байдаг гэж энгийн зүйл бодохгүйгээр. Харж, сонсож, мэдэрч, амталж, үнэрлэж, амьсгалахгүйгээр өөр байдлаар харьцангуй юмс бүхэн оршин тогтнож болох байсан болов уу? Юу вэ солиороо юу?
Ийм зүйл би бүр хааяа нэг боддог юм. Ийм бодол 3 минутаас хэтэрдэггүй. Яагаад гэвэл би ийм бодолдоо дасч чаддагүй. Учир нь айдас байдаг болохоор тэр.
Сэдвээсээ гэнэт хазайх бас гоё л байдаг юм хэхэ. Зөв амьдрал гэж таны хувьд юу вэ? - Хөгшин болохын цагт хангалуун амьдрахын тулд залуу насандаа өдөр бүр их цагаар ажиллаж, суралцаж явахыг хэлдэг үү? Эсвэл өдөр бүр аз жаргалтай байхын тулд ажиллах үедээ ажиллаж, суралцах зүйлдээ сурч, шоудаж цэнгэвэл цэнгэж, алдаж бас онож, олон хүнтэй ярилцаж харьцуулж, мэдээгүй зүйл, сонсоогүй юмыг тунгааж,,, ингэвэл бас зүгээр үү. Аль нь зөв болох?
Заримдаа би бас л өөр. Нэг өдөр би олон хүнтэй танилцаж, ярилцаж, бужигнаж явмаар санагдах, эсвэл хэнтэй ч харилцалгүй, ном ч уншихгүй, интернет ч орохгүй, утсаа хаагаад хаашаа ч хамаагүй яваад өгмөөр санагдах. Энэ л харьцангуй ойлголт юм шүү дээ. Ухаан орсон цагаасаа өөрийгөө 100 хувь ойлголгүй л явна. Ойлгож байна гэж бодтол маргааш би дахиад өөрөөр боддог. Гэтэл би хүмүүсийг ойлгоод байдаг. Сонин юмаа хүмүүс бас л өөрчилөгдөж байдаг шүү дээ. Учир нь харьцангуйн онол гэж батлагдсан том онол байдаг юм. Бид бүхэн цаг хугацаанд захирагдаж, орон зайнаас хамаарч байдаг нэг ертөнц. Хүүеээ бодлоо захир, дахиад юм унш, арай болоогүй байна шүү. Бичсэн юмаа дараа нэг уншаарай. Шийдэл чинь юунд юм бэ? Түүнийгээ олохоороо ахин нэг бичих гээд оролдоод үз Энхээнээ. Харьцангуй гэж айхтар онол шүү.

Monday, March 4, 2013

Баян

Би зүгээр л нэг онгирчихмоор санагдаад болж өгөхгүй юм. Өөрөө өөртөө бол байнга онгирно, байнга бодно, нуруугаараа иржис хийтэл би төсөөлөн боддог. Надад эгч ах дүү төрүүлж өгсөн аав ээждээ би хамгийн түрүүнд баярлах. Бас намайг өөрсдийнхөө хүүхэд болгож төрүүлсэнд бүр их баярлах. Санаад залгахад "Сайн уу миний охин" гээд намуухан дугараад хөнгөхөн гунигийг минь хөвсөлзтөл дэнслүүлдэг тэр сайхан аав ээж бол ганцхан бид 4ийнх. "Юу байна аниагийн дүү, сайн уу анай, хичээл нь сайн уу агаан дүү, ядраагүй биз дээ" гээд ярьцгаах тэр сайхан ах дүүс бол аав ээжийн минь бид бүгдэд өгсөн хамгийн сайхан бэлэг. Өглөө босоход 4 аяга зөгийн балтай буцалсан бүлээн ус эгнүүлээд тавьчихсан за гялс гялс ууцгаагаад цайгаа ууна шүү гээд л.. Энэ их хэцүү даваа байдаг байж билээ. Бид 4 бүгдээрээ яагаад ч юм буцалсан ус уух дургүй, чихэр амтагдсанг бол бүр ч уухгүй. Анай хамгийн том нь болохоор хамраа чимхэж байгаад уриалаад ууна шүү дээ. Бид яахав эгч тэгж байхад дагаж байгаа юм чинь. Гээд л ярьвал зөндөө сайхан дурсамж. Ямар гоё юм бэ та нар минь. Би одоо л мэдэрч байна. Урьд нь хамтдаа байхдаа анзаардаггүй байж. Зүгээр хайртай гэж бодож байх ёстой мэтээр явдаг байж. Дурсамжаа бодох төдийд л би инээж бас нулимс тороод ирэх юм. Би заримдаа ядардаг. Зүгээр л суугаад эсвэл юу ч бодохгүй дээшээ тэнгэр ширтээд хэвтчихмээр юм шиг тийм тэнэг мэдрэмж. Тэр мэдрэмжээс ангижруулж өгдөг хүчтэй энерги бол та нар. Аав ээж надад амьдрал зааж, аниа надад юм оёхыг зааж, агаа дүү 2 надад тэвэг тоглохыг заасан гэхдээ биллиард л заалгуулах байсийн хэхэ. Мэдэхгүй ээ зөндөө л их юм бичмээр байх юм гэвч бүхий л амьдралаа бичих болчих гээд байдаг. Ямар ч байсан та хэддээ л би хайртай. Хайр гэдэг зүйлийг гүн утгаар нь мэдэхгүй  ч гэсэн тэр мэдрэмжийг гадарлаж байгаа болохоор ХАЙРТАЙ гэж хэлэе. Удахгүй уулзаад хамтдаа өнгөрүүлсэн мөчөө дурсаж ирээдүйд өнгөрүүлэх агшинаа ч гэсэн ярилцаж сууцгаанаа бүгдээрээ.

Saturday, March 2, 2013

Тэд хаачив



Ясанд тултал жиндүүлэх хүйтэн, ходоод хорсон огиулах мэдрэмж төрүүлэх өлсгөлөн, өвдөлт, хувь тавиландаа голдоо ортол гомдсон сэтгэл... Хорвоогийн нэгэн өдөр ингэж эхэллээ. Хүмүүсийн хувьд өнгөрч буй мөч хором цаашлаад шинэ өдөр ямар сайхан, ямар үнэ цэнэтэй, амьдрах ямар сайхан байдгийг мэдрүүлдэг бол түүний хувьд ердөө л нэг өдөр. Өдөр шөнө гэж байдаг юмуу? Ялгаа нь нэг нь харанхуй, хүйтэн, нөгөө нь гэрэлтэй бас арай дулаахан. Учир нь нар байдаг болохоор. Хорвоогийн нар бүгдийг ялгалгүй дулаацуулдаг нь сайхан юм даа.
Надад сэжүүр алга. Харин хардалт бол хангалттай байна. Би тэднийг өрөвдсөндөө бичих гэсэнгүй. Бидэнд өнөөдөр хэдий үеэс, хичнээн хүүхэд тэнэмэл, траншейний гэх тодотголтойгоор нийгэмд амьдарч байсан нь сонин биш. Ямар ч байсан өчнөөн байсан өнөөдөр төдхөөн болсон. Яагаад?
Нэг удаа оройтож харьж яваад тэнэмэл хүүхдүүдэд дээрэмдүүлэх шахаж билээ. Түүнээс хойш тэднээс айсандаа үзэн ядах сэтгэл төрж бүр далд ороосой гэж бодож байсан минь саяхан. Гэтэл одоо “Тэд хаачив” гээд бичиж суух өөрөөсөө би яагаад гэдэг асуулт тавилгүйгээр бичие.
-Тэд хаачив? Тэр хүүхдүүд өдийд том болчихсон. Шил лааз цуглуулаад архидаад яваа нөхдүүд чинь тэд юм шүү дээ гэж хүмүүс яриад байналээ. За тэгвэл тэд бүгд том болоод аав ээж болоод архиа уух нь уугаад амьдралаа аваад явах нь аваад л яваа юм байна. Эсвэл?
-Тэд хаачив? Тэд төр засгийн ивээлд ороод асрамжны газруудад өсөж бойжсоон, одоо санаа зоволтгүй. -Нээрээ юм уу. Тийм бол бичихээ болилоо шүү. Заа боль доо би итгэхгүй байна.
-Тэд хаачив? Тэд бүгдээрээ нэгдээд нэг том байшин бариад тэндээ эв найртайгаар бие биеэ хайрлаад чамаас ч сайхан амьдарч байгаа шд. - Одоо ингэж тоглох цаг алга даа найз минь юмаа үргэлжлүүлэе.
Тэд хаачив? Тэд одоо тайван нойрсож байгаа. Тэд цөөн цөөнөөрөө хар машинтай хүмүүстэй хамт явсан, тэгээд эргэж ирээгүй. Тэд бичиг баримт гаргаж өгөөд гадаадад очиж сайхан амьдруулая гэж хаанаас ч юм гарч ирсэн бирд шиг хүмүүстэй яваад яг л дэнлүү рүү дагаад орчихсон уу гэлтэй алга болсон. Тэдний эд эрхтэн амьдарч байгаа байх харин бие цогцос, зовж шаналж байсан сэтгэл зүрх нь харин байхгүй магадгүй одоо амгалан болсон байх. Манай улс Орос, Хятад хэмээх 2 том гүрний дунд оршдог. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл шинжлэх ухаан технологи өргөнөөр хөгжсөн тэдгээр орнууд хүнийг бараг шинээр үйлдвэрлэж байна. Үүнийг дагаад хүний эд эрхтний наймаа газар авсан гэдэг. Тухайлбал ОХУ-д ахимаг насны хүмүүсийн цусыг юүлж залуу хүний цусаар сэлбэдэг хувийн эмнэлэгүүд олон байдаг гэх, урд хөрш болох БНХАУ-д эмэгтэйчүүдийг хороож шинэхэн цогцсыг нь зардаг нарийн зохион байгуулалтай сүлжээний гэх залуус баригдаж байсан нь саяхан шүү дээ. 2 хөрш оронд өрнөж буй эдгээр үйл явц манай оронд шууд хамааралтай гэх тухай яриаг би уншиж байсан. Хараа хяналтгүй, өмгөөлөх хамгаалах хууль тэд нарт үйлчилдэггүй болохоор зарим нэг араатан шиг нөхдүүдийн олз болсон нь тодорхой. Хатуу бөгөөд үнэн гэвэл энэ л байх байх. Шинжлэх ухаан илтээр хөгжиж, соёлжиж байгаа энэ нийгмээс би айж байна. Үүнийг дагаад нөгөөх олон зүйлээрээ адгуус амьтнаас ялгараад гоцроод байдаг хүн гэгч бид техникээ дагаж роботжоод байгааг анзаарч байна. Нэг хэсэг хүмүүсийн сэтгэл гэх зүйл алга болж, хүмүүсийн тархи оюун ухаан зөвхөн мөнгө гэгч нэг л зүйлээр програмчиллагдаж байгаа юм шиг надад харагдаж байна. Хүн өнөөдөр яагаад араатан шиг нэгнээ тасчиж, худалдаж, хүсэл тачаалаа хангах болов. Нэгнээ худалддаг боолын нийгэм байсаан манай ертөнцөд. Гэхдээ тэр үед нэгнээ хэсэгчиж худалддаггүй зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн хувиар худалддаг байсныг бид жирийн нэг түүхийн ном эсвэл аль нэг киноноос үзэж болно. Гэхдээ хууль, эрх зүй ярьвал төр засаг гээд ярих хэрэг болно. Төр засаг гэвэл түүнээс уялдаад зөндөө сэдэв сөхөгдөнө. Бид одоо хэн нэгнийг буруутгаж зөвтгөөд нэмэргүй. Зөвхөн цаашдаа бид бие биеэ хайрлаж хамгаалж, нэг нэггийхээ  сэтгэлд итгэлийн гал өрдөх нь чухал. Би ямар нэг сэдвийг бүхлээр нь бичих дургүй, учир нь маш олон өрнөл оршдог болохоор чаддаг ч үгүй. Тийм болохоор ингээд зогслоо.
За үүний эцэст би юу хэлэх үү . Би гэж үү? Би уг нь би гэмээргүй л байна. Учир нь би ганцаараа юу ч бүтээж чадахгүй, бид бүгдээрээ хамтаараа монгол улсын ирээдүй болох хөгжингүй бөгөөд бие биеэ хайрладаг тэр МОНГОЛ улсын шинэ дүр төрхийг бий болгож чадна гэдэгт итгэж байна.


Пүрэвдоржын Энхцэцэг.

Wednesday, February 6, 2013

Мөнгөө

Усанд орохдоо мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл.Яааа усанд ороод гарч ирэхдээ бөөн мөнгөөр биеэ ороогоод гараад ирэх нь байна шд.

Хэхэ асуудал ч ихтэй дээ. Мөнгийг жаахан муулчий яадийн. Энэ мөнгө гуай чинь яасан ч хүчтэй юм. Уг нь тоодоггүй байлаа, тэгсэн тоохгүй байхын арга алга. Хохинээ тоогоод явж байхгүй яасынбээ "Мөнгөний шинж чанар нь юунд оршдог вэ гэвэл эд зүйлс биш харин нийгмийн харилцаа болдогт оршино" гээд К. Маркс ах аль дээр хэлсэн байналээ шүү. Маркс ах дэмий ярих хүн бишдээ би бодож бодож санал нэг болоод явчихлаа шүү. Гэрээсээ гараад постоо шалгана даатгалын мөнгөө төлөөрэй, утасны мөнгөө төлөөрэй гэхчилэн төлбөрийн нэхэмжлэлүүд.. тэдгээрийгээ цүнхэлж аваад л цаашаа алхана эгчээ энийг 50 центээр авчихаач гэнэ, дахиад цаашиллаа аягүй сайхан хоолойтой эмэгтэй дуу дуулаад газар сөгдөөд сууж байхын: мөнгө хайрла, мөнгө мөнгө мөнгө чи уг нь юу ч биш юмсан. Яагаад ингээд хүмүүсийн ихэнхийг зовоож тарчлааж байдагийм дээ. Чамаас болж энэ хүн гэдэг амьтан чинь доторх хэлбэр дүрсээ алдаад байх юм.  
Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувираад байгаа нь намайг айлгаж байна. Ажил дээр байдаг байхад ч, сургуульд байхад ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Хүмүүс нэгнээ хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй юм шиг. Энэ л хамгийн аймшигтай. За би ч буруу зүйлээрээ оролдож байгаан байна даа агуу их хаанчилчихсан зүйлийг л мань хүн муулах гээд өө эрээд сууж байгаан байна шд. Гэхдээ баттай юм хэлчихүү. Чи бол 2, 3, 4 бүр 1000 нүүртэй амьтан. Бас Мөнгөө! Чамд хэзээ ч дийлдэгдэхгүй зөндөө сайхан бас саар зүйл байгаа чи тэрийг өөрөө мэдэж байгаа. Хайр сэтгэл, эцэг эх, гэнэн цагаахан нөхөрлөл... Хэрвээ байгалийн гамшиг болоход мөнгө чи байгаад яаж ч чадахгүй тэгэхээр чи харагдаж байгаа хэрнээ хов хоосон зүйл. Хэрвээ хэн нэг нь эдгэршгүй өвчинтэй болчихвол чи бас яаж ч чадахгүй. Бас чи Билл Гейтс, Дональд Трамп ах нарын хувьд юу ч биш хэхэ. 
Гэхдээ л чи мундаг, би чамайг муулахаа болилоо. 2лаа тэгжаагаад нэг найзлаад үзвэл ямаруу. Чи намайг бусад найзуудтайгаа танилцуулаарай за, тэгэхийн бол би ч гэсэн чамд зөндөө олон сайн найзуудыгаа танилцуулнаа. Харин чи намайг ашиглах гэж оролдвоо. Чи тэгээд л хүнээ олоод найзалчихгүй юм, чиний ихэнх найз надад таалагддаггүй юмаа уучлаарай шууд хэлчихэе. Янз бүрийн авилгалч, дээрэмчин, хулгайч гээд тийм хачин юмнуудаар өөрийгөө битгий хүрээлүүл. Тэд чамайг хайрлахгүй цацаад л цацаад л үнэ цэнэ нэр хүндийг чинь алдагдуулаад л яваа харагдах юм байна шд. Чи нүдээ нээгээд орчин тойрноо нэг хар даа. Чамаас болж нийгэмд юу болоод байгааг. Хармааргүй байна уу тэгвэл найз нь харж байгаагаа хэлээд өгөе заримийг нь. Сонсооч: ядуурал, өлсгөлөн, авилгал, халдлага, дайн... надад ийм зүйлүүд л их харагдаад байхын чи жоохон өөрийнхөө хандлагыг засах хэрэгтэй шүү найз минь. Гэхдээ найз минь битгий гутар надад бас инээмсэглэл, аз жаргал, дулаахан бас зарим улсын хөгжил дэвшил харагдаж байна. Мэдээж чиний ач шүү дээ. Чи сайн хүний гарт очвол ийм сайхан зүйлүүд бий болж байна. Чи ч агуу юмаа яаж ч дураараа аашилсан чамд хүн бүхэн хайртай байх юм. Чамд л гэж хэлэхэд ихэнхи хүний хайр худлаа шүү. Чамруу инээж байгаад л өөр хэн нэгэнд худалдана. Хүнээ зөв олж найзлахгүй бол ийм л байгаа шд. Чишш намайг хэлсэн гэж өөр хүнд битгий хэлээрэй. 
За тэгээд найзламаар санагдвал би хэзээд чиний сайн найз байх болно. Хүчтэй бас туниа муутай өрөвдмөөр найз минь...  

Monday, February 4, 2013

Дэмий л инээсэн

Цаад Энхээнээ чинь өглөө ажилаа бүтээхээр гарсан, нэг дэх ажил ч сайхан бүтлээ. Гол ажил нь арай л алхам дутлаа гэхдээ зүгээр дэмий инээсэн. Би өглөө босоод өчигдөрийн постлосоноосоо огт өөр байсөөн. Хүйтэн усаар нүүрээ угааж байгаагаа анзаараагүй, ходоод руу юм шидэгдээгүй, чихэвчээ углаж ч амжаагүй бас хүмүүс сүлжилдэж байгааг мэдрээгүй. Яасан байхнуу гэхээр үнэнээ хэлэе би унтчихаж ёстой нам унтсан. Өмдөө углаад нэг хөл дээрээ догонцож байхдаа өө Энхээнээ чи ингээд тэнэглээд байдагийн шд гээл өөртөө үгэлсэн бас дэмий инээсэн. Би яарч гүйж байснаа гэнэт болиод алхсан бас л дэмий инээсэн. Автобусанд суугаад чихэвчээ зүүгээд намуухан ая сонсоод мөрөөдсөн. Манай Улаанбаатарт ийм автобус 10 ширхэг байдаг ч болоосой, бас яг эдгээр жолоочуудтайгаа шүү. Эгнээ байрлалаа зөв барьж, доторх зорчигчидоо хүндэлдэг, тахир дутуу болон хөгшин настай хүмүүсийг автобус нь бөхийж оруулдаг, хурдаа зөв тохируулж явдаг, зундаа сэрүүхэн, өвөл дулаахан гэхчилэн. Улаанбаатар хотынхаа төв замын нэгдүгээр эгнээнд сууж яваа автобусаа байрлуулж үзлээ, боломжын сайхан зохицож байна. Хүмүүс хичнээн ам сайтай байх болоо. Гэхчинлэн бодоод л хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулаад автобуснаас буусан. Сайхан юм бодож төсөөлөх сайхаан. Инээмсэглэж гүйж ороод л эхний ажил 5 минутанд бүтсэн. 2 дох ажил дээр жаахан тэвдсэн, тэгүүл яана энгүүл яана гээд өөрийгөө сандраасан. Юм асуухаар нь гацсан, түгдэрсэн бас нүдээ бүлтийлгэсэн. За маргааш өглөө 8 цагт ир дээ гэсэн хариу авсан. Шаардлагыг сонсоход давчуу бас хатуу санагдсан. Харих замдаа Надиатай ярьсан бэлэн гоймон иджийнаа л гэжийнэ. За за хурдан харьж сайхан халуун бэлэн гоймон идэх минь хоол ундаа идчихээд сайхан тайван суугаад бодноо. Тэгээд тарамбайд суулаа, их өлсөж байсан болохоор хоолны тухай бодож эхэллээ. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн, цадчихсан бас хахаха гээд л дэмий сайхан инээгээд сууж байлаа. Юуун ч сүртэй юм бичээд байна даа энийгээ уншсаны дараа бас дэмий л сайхан хөнгөхөнөөр инээмсэглэлээ. За гарий Надиа гарч төмөр болохоор зүйл цуглуулж идэе. Надад төмөр дутагдаад байгааг зөнгөөрөө мэдрээд байна би хэхэ.



Sunday, February 3, 2013

03. 2 Сар. Вена

Маргааш нэлээд ачаалалтай өдөр байх бололтой ашгүй дээ ажил их байх ч сайхан шүү. Гол нь бүтэмжтэй л байгаасай. Өөрийнхөө төлөө бас бусдын төлөө ямар нэгэн юм хийх сайхан. Хар үүрээр босоод хүйтэндүү усаар нойрмог нүүрээ угаах, ходоодондоо жаахан юм шидэх, толинд нэг харж аваад цүнхээ үүрээд чихэвчээ 2 чихэндээ углаж аваад л гарах, гараа яакныхаа кармаанд хийж хөгжмийн хэмнэлээр алхах,. Хүн, машин, тарамбай, автобус, метро нааш цааш сүлжэлдээд л би бас дунд нь сүлжээд л өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох...
Монголд жаахан хүйтэн ч сайхан байгаа даа, хүмүүс хамаатан саднаараа оройд цуглан бууз хийгээд л, ул боов дараад л тээ. 500 ширхэг бууз ганцаараа чимхэх юмсан, хүү хаа гээл хэхэ цагаа тулвал чадах болов уу. Тэгээд бас ингэнэ, бууз жигнэж байгаад зөндөөг иднэ яг ээжийнхээ амталж, чимхсэнийг нь шилж байгаад, ингээл сайхан монгол хоолоо ярихаар миний найз, миний дүү наанаа өлсөөд байгаам биш биздээ гээд байдагийн. Үгүй дээ юунд нь өлсөхөв дээ дуртай үедээ байнга шахуу идэж хэрэглэдэг байсан зүйлс холдохоор үгүйлэгдэхийм байна шдээ. Би цагаан сараар золгож хүнд үнсүүлэх дургүй байлаа гэхдээ ёс ёмбогор төр төмбөгөр болохоор инээмсэглээд л золгочихдог байлаа, харин одоо бол би дуртайяа золгомоор байна. Амар байна уу та сайхан өвөлжөөд онд мэнд тавтай сайхан оров уу, за та дээшээ суу, цай уу идээ битүүлэг ид хээе эгчийн дүү яагаад юм идэхгүй байна, салат ид аниа нь хийгээд өгөх үү гээд л аав ээждээ тус болоод хүн бүхэнд үйлчилмээр байна. Гэтэл хардаа би яг цагаан сараар ажилтай байх юм байналээ. Хичээл амрахаар би нэг австри ресторантад зөөгч хийдэг юм. Тэгүүл ингэх нь байна шд. За сайн байна уу та юу захиалахсан бол за би хурдан аваад ирэе баярлалаа, өө гарын мөнгө, надад уу ёстой их баярлалаа, танд сайн сайхныг хүсэе, баярлалаа, дахин уулзатлаа баяртай...
Ресторантынхаа ахлах тогоочоос тогоочоо би энд чинь 10 ширхэг бууз хийгээд жигнээд идчихүү, эсвэл тэр махыг нь чанаад идчихүү, танайд цайны идээ байгаа юу гэж асуувал зөвшөөрөх болов уу яах бол хэхэ. Тэгвэл энэ Эня миний хоолонд хоолшихгүй байгаан байна гээд гомдоод хоол өгөхөө больчдийн болов уу хаха за яршиг яршиг тоголсийн шүү мэдээж тэгэхгүйээ би.
Энд ирсэнээс хойш олон нийтийн баяр болохоор л миний ааш эвдэрээд байгаа. Бухимдаад байгаан байлгүй зайлуул, яваандаа дасч дөжрих биз. Маргаашийн ажил бүтэх болтугай. Энхээнээ чамайг азын тэнгэр ивээж, гэртээ 2 өдөр сайхан амраад яг л над шиг аз жаргалтай ажилдаа ирсэн хөөрхөн ааштай ажилтантай таарч магнай тэнэгэр магистратаас гарч ирээрэй гэж хүсэе.



Wednesday, January 30, 2013

Вена 31. Нэг сар

Өнөөдөр Венад гэнэт дулаарсан сайхан өдөр байлаа, пальтогоо бариад цамцтайгаа гүймээр тийм сайхан. Хаа сайгүй цаг агаар гоё байгаа бололтой, монголд намуухан цас орж байна гэнээ, хүн бүхний сэтгэл хөвсөлзүүлсэн тийм цас орж байгаа гэнэ, тийм байх ч бас гоё шүү. Уг нь өдөр аав ээжтэйгээ цаг гаран утсаар яриад бөөн энерги болсон хүн гүйгээд гарсан юмсан, гэтэл одоо хачин уйтгар шүү. Хавар болоод даралт өгсөж уруудаад байгаам болов уу. Гуниг төрөөд байхаар нь яаадын ингэж байхаар унтчихаад босоод ирэе гээд хэвтлээ нөгөө нойр хайчсан алга. Тэгсэн яасан байхнуу өнөөдөр 2 энержи, 1 аяга кофе угсруулаад уучихсан л байгаа байхгүй юу.
Гэснээс аягүй хөгжилтэй юм оллоо. 2009 онд ажилд ороод удаагүй байсан юм байна л даа цалингаа аваад тэмдэглэлийн дэвтэр дээрээ аягүй тооцоо хийсэн байна шд би. Ядаж байхад би одоо тэмдэглэл хөтөлдөггүй хэрнээ энэ дэвтэр байнга надтай явдагийн. Анх ажилд ороод жинхлээгүй байхдаа 200 гаран мянган төгрөгийн цалинтай байлаа. Анхны цалингаа авах гээд АТМ-ын урд зогсох ч сайхан байсан шүү. Өөрийнхөө хүч, мэргэжлээр ажиллаад олсон мөнгө АТМ дотор сарррррххххх гээл дугараад сүүккк гээл гарч ирээд би саппп гээд шүүрч за за тэр яахав. Тэгээд сардаа 2 хуваагаад аягүй хөөрхөн явчихдаг. Ингэнээ 9.15нд 142000 төгрөг байсан. Гэхдээ энэ 2дахь цалин байнаа. Теди-900 яах гэж тийшээ орсын бүү мэд, алим-990 идмээр санагдсын байгааз, эм-450 толгой өвдөж л дээ, бичень-800 коровка байх нь, шоу-13000 шоу ч гэж найзууд, ажилынхан эдэртэй л нэг газар суусан байх мартсан байна, дүүд-20000 аая эгч юм гэсэндээ хоншоортой загнаж цалин буулаа мөнгө хэрэгтэй юу гээл өгж л дээ уг нь дүү надад мөнгө өгдөг байсийшд хэхэ, рулет-1000 гэнэ 2 ч удаа авсан байшд, хоол-7000 за хоол ч яахав, такси-1200, Одко эгчид-6000 хөөх өр тавьсан байж байгаад өрөө өгсөн байх нь, буяны ажилд-10000 ажлаараа л өгж байсан санагдаж байна. Ингээд бодсон: 61340 болоод үлдсэн нь 80660. Үлдсэн 14 хоногт хангалттай сайхан амьдрахаар л мөнгө байна. Өдөрт 5000 муугүй шүү. Аав ээж ах дүүгийн буянаар тэр үед байр хоолны мөнгө гэж гарахгүй 80 мянган төгрөгөөр туйлаад өнгөрдөг байж дээ. Тэгэхээр цалин гэж ер нь нэг иймэрхүү тооцооны хооронд эргэлдэх мөнгийг хэлээд байгаам даа. За жинхэллээ цалин нэмэгдлээ, дахиад нэмэгдлээ яг адилхан авдаг юмаа авдгаараа аваад л хэрэглэдэгээрээ хэрэглээд л тэгсэн бүр хүрэлцэхгүй шинжтэй. Нэг удаа нэг их сүрхий хүн лаг хадгаламж нээнээ гээд Хас банканд 20000 төгрөг хийгээд нээлгэсэн 2 удаа хийгээд тэгээл амжихгүй болонгуутаа за дараагийн сард 2 үржүүлээд хийчнөө би гээл тэгж явсаар байгаад мартчихсан бүр амар, нээх баян хүн шиг мартцөөөн энэ тэр гээд тэгж байгаад хэнэггүйээ энэ шар эмэгтэй. Одоо тэр хадгаламж байж л байгаа байх өсөөл бүр хүү мүү бодогдчихсон саятан болцон яваан биш биз дээ би хэхэ.
За за манай хөөрхөн дүү хүрээд ирлээ ашгүй, нөгөө хөөрхөн дүү уг нь өрөөрүүгээ явчихаад ирэе гэсэн алга өө. Надад гоё пизза авчирсан байна идэж уугаад хичээл номондоо шамдан суралцая. Хээе хүүхдүүд минь хичээлээ сайн хийгээд, хүнтэй сайхан харьцаад, толгой дотроо магадлалын онолыг гэрлийн хурдаар сүнгэнүүлээд байвал цалин авдаг биш цалин өгдөг болдогийн шүү. Харин хүн чанараа л гээхгүйм шүү.