Wednesday, February 6, 2013

Мөнгөө

Усанд орохдоо мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл.Яааа усанд ороод гарч ирэхдээ бөөн мөнгөөр биеэ ороогоод гараад ирэх нь байна шд.

Хэхэ асуудал ч ихтэй дээ. Мөнгийг жаахан муулчий яадийн. Энэ мөнгө гуай чинь яасан ч хүчтэй юм. Уг нь тоодоггүй байлаа, тэгсэн тоохгүй байхын арга алга. Хохинээ тоогоод явж байхгүй яасынбээ "Мөнгөний шинж чанар нь юунд оршдог вэ гэвэл эд зүйлс биш харин нийгмийн харилцаа болдогт оршино" гээд К. Маркс ах аль дээр хэлсэн байналээ шүү. Маркс ах дэмий ярих хүн бишдээ би бодож бодож санал нэг болоод явчихлаа шүү. Гэрээсээ гараад постоо шалгана даатгалын мөнгөө төлөөрэй, утасны мөнгөө төлөөрэй гэхчилэн төлбөрийн нэхэмжлэлүүд.. тэдгээрийгээ цүнхэлж аваад л цаашаа алхана эгчээ энийг 50 центээр авчихаач гэнэ, дахиад цаашиллаа аягүй сайхан хоолойтой эмэгтэй дуу дуулаад газар сөгдөөд сууж байхын: мөнгө хайрла, мөнгө мөнгө мөнгө чи уг нь юу ч биш юмсан. Яагаад ингээд хүмүүсийн ихэнхийг зовоож тарчлааж байдагийм дээ. Чамаас болж энэ хүн гэдэг амьтан чинь доторх хэлбэр дүрсээ алдаад байх юм.  
Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувираад байгаа нь намайг айлгаж байна. Ажил дээр байдаг байхад ч, сургуульд байхад ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Хүмүүс нэгнээ хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй юм шиг. Энэ л хамгийн аймшигтай. За би ч буруу зүйлээрээ оролдож байгаан байна даа агуу их хаанчилчихсан зүйлийг л мань хүн муулах гээд өө эрээд сууж байгаан байна шд. Гэхдээ баттай юм хэлчихүү. Чи бол 2, 3, 4 бүр 1000 нүүртэй амьтан. Бас Мөнгөө! Чамд хэзээ ч дийлдэгдэхгүй зөндөө сайхан бас саар зүйл байгаа чи тэрийг өөрөө мэдэж байгаа. Хайр сэтгэл, эцэг эх, гэнэн цагаахан нөхөрлөл... Хэрвээ байгалийн гамшиг болоход мөнгө чи байгаад яаж ч чадахгүй тэгэхээр чи харагдаж байгаа хэрнээ хов хоосон зүйл. Хэрвээ хэн нэг нь эдгэршгүй өвчинтэй болчихвол чи бас яаж ч чадахгүй. Бас чи Билл Гейтс, Дональд Трамп ах нарын хувьд юу ч биш хэхэ. 
Гэхдээ л чи мундаг, би чамайг муулахаа болилоо. 2лаа тэгжаагаад нэг найзлаад үзвэл ямаруу. Чи намайг бусад найзуудтайгаа танилцуулаарай за, тэгэхийн бол би ч гэсэн чамд зөндөө олон сайн найзуудыгаа танилцуулнаа. Харин чи намайг ашиглах гэж оролдвоо. Чи тэгээд л хүнээ олоод найзалчихгүй юм, чиний ихэнх найз надад таалагддаггүй юмаа уучлаарай шууд хэлчихэе. Янз бүрийн авилгалч, дээрэмчин, хулгайч гээд тийм хачин юмнуудаар өөрийгөө битгий хүрээлүүл. Тэд чамайг хайрлахгүй цацаад л цацаад л үнэ цэнэ нэр хүндийг чинь алдагдуулаад л яваа харагдах юм байна шд. Чи нүдээ нээгээд орчин тойрноо нэг хар даа. Чамаас болж нийгэмд юу болоод байгааг. Хармааргүй байна уу тэгвэл найз нь харж байгаагаа хэлээд өгөе заримийг нь. Сонсооч: ядуурал, өлсгөлөн, авилгал, халдлага, дайн... надад ийм зүйлүүд л их харагдаад байхын чи жоохон өөрийнхөө хандлагыг засах хэрэгтэй шүү найз минь. Гэхдээ найз минь битгий гутар надад бас инээмсэглэл, аз жаргал, дулаахан бас зарим улсын хөгжил дэвшил харагдаж байна. Мэдээж чиний ач шүү дээ. Чи сайн хүний гарт очвол ийм сайхан зүйлүүд бий болж байна. Чи ч агуу юмаа яаж ч дураараа аашилсан чамд хүн бүхэн хайртай байх юм. Чамд л гэж хэлэхэд ихэнхи хүний хайр худлаа шүү. Чамруу инээж байгаад л өөр хэн нэгэнд худалдана. Хүнээ зөв олж найзлахгүй бол ийм л байгаа шд. Чишш намайг хэлсэн гэж өөр хүнд битгий хэлээрэй. 
За тэгээд найзламаар санагдвал би хэзээд чиний сайн найз байх болно. Хүчтэй бас туниа муутай өрөвдмөөр найз минь...  

No comments:

Post a Comment