Wednesday, August 15, 2012

Бодлоо

Юу бичихээ мэдэхгүй дэвтэр сөхөхийн учир юу юэ? Тэгсэн мөртлөө дотроо бодож байгаа бодол, бичмээр илэрхийлмээр байгаа зүйл яасан олон юм бэ?
Заа юу ч хамаагүй бичие.. Энэ бол миний орон зай. Өнөөдөр би түрийвчэндээ 2 евро, хөргөгчиндөө боломжийн хэмжээний хүнс, өмсөх хувцас, өл залгуулах цагийн ажил, хамгийн сайхан нь элэг бүтэн гэр бүл, бүрэн бүтэн бие, тодорхой хэмжээний нэр төр ингээд бодохоор би баян хүн юм. Би үнэхээр азтай, жаргалтай эмэгтэй юм. Хэн хүн ингэж сэтгэл хангалуун яваад байдаггүймаа Энхээнээ гэж өөртөө хэлмээр.
Эсвэл нэг л уйтгар, ганцаардал, олон асуудалтай хүн. Нэг л их айхтар толгойгоо гашилгаж бодол болсон хүн. Ингээд л ганц өөр дээрээ эхлээд бодохоор надаас эхлээд хорвоо нээрээ зөрчилдөөнтэй шүү. Тэгээд би жаахан сууж бодлоо л доо. Цонхоо онгойлгоод моддын навчисыг ширтээд л.. Би энэ навчны тухай огт бодоогүй шүү зүгээр л харангаа дотроо юм бодож байна. Навчис бол сайхан чимэг байлаа. Сүүлдээ бүр хошигнох шинжтэй.
Байгаа зүйлдээ аз жаргал, сэтгэл хангалуун, тайван байж гэмээн би илүү их боломжыг олж харж, санаа олж, хүчтэй байж чадах бус уу. Чамд зорилго байна, чи зорилгынхоо дагуу ч явж байна тэгэхээр чи нээрээ мундаг юмаа гэж хэлдэг нэг хэсэг. Нөгөөтэйгүүр чамайг чааваас даа, болоогүй л байна даа гэж үл ойшоох нэг хэсэг, эсвэл атаархаж муу санасан нэг хэсэг ч байна. Эдгээрийг эргэцүүлж тунгааж чаддаг чи тэгэхээр ухаантай юм байна ш дээ. Гүээ бас өдий болтол аль эрт ухаарч байсан юм бол үүнээс илүү хэмжээнд байх байсан юм биш үү. Тэгэхээр чи залхуу, туйлбаргүй нэгэн юм байна.

Дүгнэлт: Ирээд буцдаг энэ хорвоод чи өөрийнхөө төлөө юу хийгээд, бүтээчихээд явмаар байна? Түүний төлөө чи яг одоо юу хийж чадах вэ, бодлоо гээд ургаад гараад ирчихгүйгээс хойш цаг минутаасаа л эхэлнэ шүү дээ. Яагаад өөрийнхөө төлөө гэсэн асуулт гэж? - Бүх юм өөрийнхөө төлөө байдаг юмаа, хүний төлөө явж тус хүргэсэн ч энэ чинь ядаж л чамд сайхан кайф мэдрэгддэггүй гэж үү. Бодоод үзээрэй.