Thursday, April 23, 2009

Электрон шуудангийн ажиллагаа


Харилцаа холбоогүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхийн ч аргагүй. Мэдээж түүний чухал нэг хэрэглүүр бол Электрон шуудан байж таараа. Mail server нь e-mail – ийг нэг host-оос бусадруу илгээдэг үйлчилгээ үзүүлдэг програм юм. MTA (Mail Transfer Agent)бол электрон шууданг илгээж, дамжуулдаг компьютерийн програм хангамжийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл электрон шуудангийн сервер ажиллаж байгаа компьютерийг хэлдэг. Хамгийн гол хэрэглэддэг протоколууд бол SMTP, POP, IMAP гээл өөр чухал протоколууд бас бий нь бий шүү. SMTP-Simple Mail Transfer Protocol нь Захиаг цааш нь єєр сервер лvv явуулах ажлыг хийнэ. SMTP стандарт бол электрон шуудангийн үйлчилгээ, электрон шуудангийн салшгүй нэг хэсэг бөгөөд дийлэнх электрон шуудангийн сервер нь SMTP протоколоор тодорхойлогдсон байдаг. Энэ нь хамгийн өргөн тархсан текстэд суурилсан протокол юм. Илгээгчид болон хүлээн авагчийн текст шууданг тусгайлан шууд дамжуулдаг ба бусад зүйлийг текст хэлбэрээр коодлоод дамжуулдаг. Эдгээр нь дамжихдаа заавал серверээр дамждаг байна. Хэрэглэгчид серверийн 25 – р портоор холбогддог. SMTP нь зөвхөн илгээдэг протокол тул электрон шуудангуудыг серверрүү заавал буцааж илгээхийг шаарддаг. Энэ асуудлыг серверт POP болон IMAP протоколуудыг ашиглан шийдэж болно. POP-Post Office Protocol нь Компьютерийн дотоод электрон шуудангийн хэрэглэгчид хоорондоо өгөгдөл дамжуулах үйл ажиллагааг явуулдаг протокол юм. Гаднаас ирж байгаа эмайлыг зохицуулна. Алсын электрон серверээс хэрэглэгчийн электрон шууданг TCP/IP холболтоор дамжуулдаг OSI – ийн Application түвшний интернет стандарт протокол юм. POP протокол нь дангаараа ашиглагддаггүй бөгөөд тэрээр IMAP протоколтой хамт тохируулагддаг.

5 comments:

  1. Dajgui onol bna medehed iluudehgui l yum bna.

    ReplyDelete
  2. Сүлжээний 4-инхөн үнэхээр сайхан зугаалж, бас нэр хүндтэй мэргэжилийн эзэд болцгоожээ. Та нарын цаашдын ажил үйлсэд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд МТС-н нэрийг улам дээш нь мандуулж яваарай гэж хүсье! Та нар шүү

    ReplyDelete
  3. Намайг таниж байнауу?. Би Даший байна МТ3,1ийн хэхэ

    ReplyDelete
  4. Сайн уу? Та нарыг блогдоол суугаад байдгыг чин мэдээгүй юм байна.нэг л их суусан хүмүүс байсан.

    Ирээдүйн амьдрал, ажил хөдөлмөрт чин өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.^-^

    ReplyDelete
  5. Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд баярлалаа. Хичээж байгаа шүү

    ReplyDelete