Tuesday, April 14, 2009

Нууц

- Энэ нууц таны хүссэн бүхнийг өгч чадна. Аз жаргал, эрүүл мэнд, баялаг.

- Та хүссэн зүйлээ авч, хүссэнээ хийж, хүссэн хүн болж чадна.

- Ямар ч тамын байсан бид хүссэнээ авдаг болно.

- Та ямар байшинд амьдрахыг хүсч байна?

- Та саятан болохыг хүсч байна уу?

- Та ямар бизнес эрхэлмээр байна?

- Та илүү амжилт олохыг хүсч байна уу?

- Та үнэхээр юу хүсч байна вэ?

- Би хүмүүсийн амьдралд олон гайхамшиг тохиолдож байхыг харсан л даа. Санхүүгийн асуудал нь шийдэгдэж, эрүүл мэнд нь дээшилж, оюун санаа нь тогтворжиж бас харилцаанд нь өөрчлөлт гарсан.

- Та нууцыг хэрэглэж сурсны дараа л энэ бүх сайн талуудыг биелүүлж чадна.

Энэ бол амьдрах ухааны нууц юм.

Гайхав уу. Гэв гэнэт нууц мууц гээл. Би ийм нэг кино хаанаас ч билээ үзлээ л дээ. Үнэлгээ юу? Ер нь бол дажгүй кино байна. Бодууштай л юм билээ. Гол санаа нь өөдрөг бодол дотроо агуулж сайн сайхны төлөө тэмүүлэх мөн муу зүйл бодож түүнд бэлэн байхгүй байх тухай өгүүлсэн юм билээ. Юу ч гэсэн үзэх сонирхолтой хүн байж магадгүй гээд блог дээрээ тавьчихая гэж бодлоо л доо. Энд байгаа шүү.

2 comments:

  1. Өө нууцаа дэлгэх гэжийн гээд ороод ирсэн чинь урдаас кино яриад айн сайхан мэдээрэй чи

    ReplyDelete
  2. Яасан их нууцад дуртай дамшиг вэ хэхэ

    ReplyDelete