Sunday, January 27, 2013

Зүгээр л

Чи бол тогос лугаа, чи бол хамгийн онцлог энэ дэлхийд ганцхан байдаг бодь гал гэнээ. За тогос лугаа байх нь юу юм, дэлхийд ганц нь ч үнэн байх шүү. Энхээнээг хэн тогос гэж хошгоруулсан юм бол гээд бодохвийдээ гүйээ би зүгээр нэг сайхан аятай дуу сонсоод сууж байна. Тэрэн дээр л ийм үгнүүд гараад байна. Хайр сэтгэлийн талаар жаахан юм бичвэл мэдлэг, чадал хүрэх болов уу, яадаг бол..

Цаг үе, эд хөрөнгө, нас сүүдэр, нэр хүнд, гоо үзэсгэлэн үзэмж эдгээрийн аль нь ч байлгахгүйгээр хайр сэтгэлийг төсөөлж үзвэл ямар байх бол? За ингэж бодож болохгүй юм байна. Амьтантай төстэй болоод явчих юм бишүү дээ, үгүйээ харин ч ингэвэл хайр сэтгэл зүрх, дурлал гээд байгаа тэр нандин зүйл нь яг л нандинаараа оршин тогтнох юм болов уу. Юу гэх гээд байнаа гэж үү? За тэгвэл бичээд үзэе. Он тоолол улиран өнгөрөхийн хэрээр манай залуучууд улам боловсорч ухаажиж сэтгэлгээнийн цар хүрээ өргөжиж түүний зэрэгцээ хүн хүнээ хайрлах гэдэг зүйлийг бага зэрэг мартагнах байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ хүн бүр биш л дээ мэдээж. Би энэ удаад амраг сэтгэлийн хайрын талаар бичээд байгаа шүү.
Сайныг биш гоёыг харж дурлаж, өөртөө дурласан энэ бол хайр мөн гэж итгүүлж хамаг бүхнээ зориулж эцэс сүүлд нь шаналж бухимдсан хөлдүү сэтгэлтэй үлддэг дээ эр эмгүй л. Тэгээл хэн ч үрчийлгээгүй, юу ч бичээгүй байсан цав цагаан цэвэрхэн цаас шиг сэтгэлээ хэн нэгэнтэй хамтдаа сарааччихаад өөр бусдад итгэх итгэлээ алдан эвдэрч орхидог. Амарханаар хэлбэл санаа суух, дотроо тамиртай болох гээд л хэхэ. Ээ битгий анхнаасаа манай хүмүүс ийм бай л даа. Яахав найзалж нөхөрлө, ярилц, нарги тээ. Харин итгэлгүй бол битгий хайр сэтгэл үүсгэ, нэг нь ч битгий ав, нөгөө нь ч битгий өг. Нэг нэгнээ битгий эвд гээд байгаа шд.
Тэгээл бас эд хөрөнгө, мөнгө, нэр хүнд их нөлөөлдөг болж энэ нандин зүйлд чинь. Би охидууд л тийм зүйл хардаг сонссон бас бодсон тэгсэн бас үгүйээ эрэгтэйчүүд ч ялгаагүй болсондог шүү. Хүн сэтгэлийн амьтан гээд аль дээр Аристотель ах  хэлээд хүн бүхэн хүлээн зөвшөөрчихөөд байхад л орчин үеийнхэн мааны хүнийг эд баялагийн амьтан болгоод байх юм даа.
Эд хөрөнгөнөөс болоод хүчээр сууцан гарууд үйл явдал дунд гараад байдаг зөндөө кино, зохиол байдаг шд. Тийм гэр бүл ямар байхав, үр хүүхэд яаж өсөхүү. Баахан дураараа амиа бодсон хүмүүсийн хооронд ямар харилцаа байх бол? Хүмүүс дор бүрнээ сэтгэл хангалуун, бие биеэ гэх халуун сэтгэлтэй, аз жаргалтай байвал нийгэм тэр чигээрээ аз жаргалтай байж чадах болов уу? Би л хувьдаа энэ их нөлөөтэй зүйл шүү гэж бодож байна. Тэр чигээрээ биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр. Бүсгүй хүн шалихгүй хээнцэр дэгжин юмаар хүний дурыг татаж чаддаг, эр хүн ч шалихгүй зусар үг, эелдэг тайван байдлаар хүний дурыг мөн татаж чадна. Тэгээл бие биедээ мундаг хүн болох гээд жүжиглэж өгнө дөө. Ядрана шдээ зайлуул, эд эс нь ч үхэж таарах байлгүй дээ.

Бие биеэ хайрлахад мөнгө, нэр нөлөө.. чухал биш харин итгэл, үнэнч байдал, нөхөрлөл, харьцаа, хүсэл зорилго эдгээр байхад хангалттай. Ухаалаг байдал, боловсрол гэж үү? Дээрх сайн чанаруудыг мэддэг, ойлгодог хүн ухаантай, боловсролтой байх нь аргагүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд ямар ч оргилуун хайр харьцах соёл, бодол санаа, төсөөлөлгүйгээр төгс төгөлдөр байж чаддаггүй. Хүн бүхэн баян байх албагүйээ, сэтгэл нь л харин бохир биш тунгалаг байг.



 

No comments:

Post a Comment