Sunday, January 20, 2013

Вена 20. Нэг сар

Ердийн нэг өдөр, ойрын 5 хоног цас үргэлжилэн орж хайлах нь хайлж нялцаганаж, тогтох нь тогтож хатуурсаар... сониноос уншихад сүүлийн 10 жилд орж байгаагүй цас орлоо гэх юм билээ, за Вена хотод цаг агаар, цасны хувьд ийм байна. Нийгмийн талаас бичмээр л байх юм гэхдээ судалсан мэдсэн зүйл нь арай цөөдөөд энийгээ дагаад бичих итгэл нь дутчихлаа Энхээнээгийн. Энд Венад ирж амьдраад 10 сар болчихлоо, бага ч юм шиг урт ч юм шиг хугацаа. Юм гэдэг харьцангуй байдаг даа. Энэ хугацаанд гэрээ санах нь багасч, нутгаа санах нь харин ихэсч байна солиотой байгааз. Яахав дээ ээж аавтайгаа өдөр бүр утсаар холбогдож дуу хоолойг нь сонсож, эндээ найз нөхдөөр дутахгүй яваагийнх байх. Харин нутаг бол ондоо юм даа, нутгаа би утсаар мэдэрч чадахгүй л байна. За гадаадад амьдардаг бүх хүн л ийм байдаг дөө.

Миний харж мэдэрч байгаагаар энд байдаг монголчууд залуучууд боломжийн л амьдарч байгаа. Ирэхээсээ өмнө монгол хүн монголоо харчихаад зугтаадаг гэж сонссон. Гэхдээ арай ч зугтаадаггүй юм билээ, харин яг андашгүй нэг том хараад юу ч дугаралгүй өнгөрдөг, бас болоогүйээ өмссөн хувцас хунар хараад л амжина шүү дээ. Манай монгол хүмүүсийн нүд нь шал ондоо байдагийшд. Юу гэмээр ч юм дээ. Гялалзаал, юмруу их тогтож харна, цаанаа л цог жавхаатай хүмүүс. Энд Венийн хэд хэдэн их сургуульд монголчууд гуравдагч орон бөгөөд амжиргаанаас шалтгаалаад үнэгүй сурах эрхтэй байлаа. Гэтэл нөгөө Монгол улс чинь баяжсан юм байлгүй, буурай болон нэн буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас сугараад төлбөр төлөх шаардлагатай гэгдэх жагсаалт руу орчихсон. Гоё гоё бид ямар ч байсан ядуу орон гэж дуудуулахааргүй боллоо хэхэ. Одоо энэ нэрээ яаж хамгаалах вэ харин. Энэ үнэтэй хотод амьдарч байгаа бид монголын жирийн л нэг орлоготой аав ээжээсээ үргэлж валют аваад л амьдрах уу, эсвэл яршиг баркуун байна гээд хаяаад явах уу. Аль нь ч бишээ ажил л хийнэ шдээ. Манай залуучууд бахархмаар байгаа энд. Энэ жижиг, үнэтэй хотод маш олон орны залуучууд их амьдардаг. Бүгд л ажил хийнэ, сурна. Ажил олж хийнэ гэдэг маш хэцүү. Би энийг өөрөө мэдэрсэн. Гэсэн ч манайхан бусдаас дуталгүй ихэнх нь ажилтай байдаг, за юу ч хийхгүй байгаа гээд л таардаг хүн ер ь цөөхөн шүү. Найз нь ажил руугаа явж байна, өглөө эрт ажилтай.. гээд л. Бас манайхан чинь хааяа баяр ёслолоор хөөрхөн бөөгнөрчихдөг юм. Даанч би яг тэр үед нь дандаа завгүй байж таараад байгаа. Үргэлж завгүй бол бишээ. Хааяа найзуудтайгаа цэвэрхээн ганц 2 пиво уугаад сууж байгаа хэхэ. Тэгээл аягүй хөөрхөн шдээ, гэр бүл аав ээж, бага нас, 10н жил, ярьж ярьж байгаад нэг таньдаг хүн гараад ирнэ тэрийгээ хамт ярина хэхэ.

За тэгээд бүгд сайхан юм гэж байхав дээ. Онцгүй хүмүүс, сонин үйл явдэл сонсогддог л юм. Хүний нутагт нэгнээ зодлоо, мэхэллээ, юм хулгайллаа л гэнэ. Бас болоогүйээ нэгнийгээ сайн мэдэхгүй байж муулах, доош нь хийх бол энүүхэнд л байдагийн. Манай монголчуудын гэм биш зан юм чинь ёстой юунд буруу өгөхөв дээ би. Эндэхийн иргэн болох сонирхолтой олон залуус байдаг, болчихсон нь ч олон байгаа. Аргагүй ш дээ, энд хүний эрхийг дээдэлчихсэн, тайван, эрүүл, аюулгүй амьдрах боломжийг бүрэн хангачихсан, хүнд суртал, улс төрийн ямар нэгэн хэрүүл байхгүй ийм газар руу хүн зүтгэх нь аргагүй л юм. Гэхдээ харамсалтай байгааз, миний монголд яагаад ийм орчин бүрдэж болохгүй байгаа юм бол. Би боддогийн энд ирээд ийм гоё цэгцтэй байдлыг хараад энэ улс төрийг удирдаад авч  яваад байгаа гэх эрх мэдэлтнүүд ихэнх нь л гадаадад боловсрол эзэмшсэн байх юм билээ. Дотроо юм бодоо л байлгүй дээ. Тэгээд ийм орчин бүрдүүлчээч, за юу гэж л гэнэт сүррр саррр гээл ийм болчихов дээ ядаж эхлэлийг нь тавих юу ч хийхгүй юм. Яриад л яриад л хэрэлдээд л байгаад байгаан. Тэгээл телевизээр жүжиг тавиал тээ. Хөөе чи тэгцэн явж байхын ичээч хаха юууунн буруу үрүүлтэй машин бэээ болиоч.. уг нь ч үнэн л дээ. Тэгснээрээ манай ерөнхийлөгч тэр facebook, twitter-ээр од болжийлээ шд. Гоё гоё. Өө тийн гадаадын иргэн болоод байгаа залуусыг ярьж байсышд. Ингэж бодохоор тэдгээрт буруу үнэндээ л өгч чадахгүй байгаан. Гэхдээ цөөхөн монголчууд үнэндээ харамсалтай юмдаа. 13-р зуунд монгол улс ямар гоё эв нэгдэлтэй, хүчтэй байсан юм бэ, тэр үед л хууль гэдэг юмыг анх монголчууд сэдэж цэгцэлж байсан. Манай монголчууд орос, хятад орнуудыг үүсгэсэн байдаг. Одоо эргээд тэдэндээ идэгдэх гээд л тээ хэцүү хэцүү...

Өрөө их халуун байна, эсвэл би халуураад байна. Ямар ч байсан гарч агаар амьсгалах минь. Яасан олон янзын юм биччивдээ би. Залуус бид бүгдээрээ эх орон элгэн саднаа гэсэн чин сэтгэлтэй байгаасай. Сэтгэл зүрхэндээ байгаа галыг битгий унтраагаасай. Эх орон, монгол орон бол хүн нэг бүрийн сэтгэл зүрх юм шүү дээ. Нэг нэгийгээ хайрлая, дэмжэе, урам өгөе, хийж бүтээе. Сайхан амьдарцгаая бүгдээрээ.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л хэнд ч хамаагүй амьдрахыг би үнэндээ хүсэхгүй байна. 


No comments:

Post a Comment