Saturday, January 26, 2013

Шинэ цамц

Манай Надиа нэг шинэ ноосон цамц худалдаж авсан. Тэрнээс үүдэж ийм яриа үүссэн юм л даа. Тэр цамц нээх сайхан гэрсэг байдлыг санагдуулах бор өнгөтэй, хагас урт, дулаахан, зөөлхөн гээд л авууштай чанар ихтэй..  хүнээр зүйрлэвэл даруухан, дөлгөөн, халамжтай гээд бичвэл болох л юм хэхэ. Би их янз янзын юм ургуулж боднөө, яаадын сайхан шд. Тэгээл боджийно нөгөө Энхээнээ чинь: Нэг бүсгүй нэг сайхан намуухан цас орсон өвлийн үдэш эх нутагтаа бүр тодруулбал гэртээ байж байна л даа. Цаг харвал оройны 11 цаг болох дөхөж байна. Нас нь 30 дөхөж яваа мөртлөө хүүхдэрхэг гэнэн харц нь арилаагүй, харваас аз жаргалтай гэмээр царай нь гэрэлтээд л, үсээ хойш нь эвтэйхэн нямбайлан шуусан бөгөөд нөгөөх бор цамц, гэрийн өмд, шаахай өмсчихсөн ширээний гэрлэнд лаптоп дээрээ ямар нэгэн зүйл хийн сууна. Тэрээр зарим орой хайрт ханиа хүлээнгээ ингэж суухдаа аз жаргалтай байдаг байна. Ийнхүү сууж байтал түүний нөхөр гаднаас хаалгаа тун чимээгүй онгойлгон орж ирэв. Тэрээр ойрд шинэ ажил хэрэг эхлүүлж байгаа тул түүнд нь их цаг ордог байлаа. Бүсгүй ч нөхрөө дэмжиж, ойлгож, хайрладаг бөгөөд тэд бие биедээ үнэхээр тохирсон гэр бүл. Нөхөр орж ирээд хайрт эхнэррүүгээ их л дөлгөөн хайрласан харцаар харж: Чи минь унтаж байхгүй яасиймбдээ, ядарвал яана, өглөө тайлантай гэж өдөр ярьж байсан биздээ, хүү унтчихсан уу гээд л намуухнаар өгүүлнэ. Эхнэр: Зүгээрээ би чамайгаа хүлээнгээ бага сага зүйл цэгцлээд сууж байсан юм, хоол нь оройтчихлоо доо их орой болсон байна хайрт нь хөнгөхөн зууш бэлдсэн байгаа, хүү нь унталгүй яахав, аавыгаа асууж асууж нойрондоо дийлдээд унтчихлаа, хөөрхөн бондойгоод л унтаж байна гэхчилэн... за хангалттай. Энийг би Надиад ярьж өгсөн, цамцыг өмсөж үзээд зогсож байхдаа хардаа Надиа! - яг ингэж суугаад л гээд..  Надиа бид 2 чинь бие биеэ их хөгжөөнөө, янз бүрийн зүйл ярилцана хоорондоо. Бид 2 Америк орж 3 сар англи хэл сурж, ажиллаж байгаад л ирчихсэн 2 доо яриагаараа бол хэхэ.
Өнөөдөр хагас сайн өдөр гээд гэр зуур амраад л сууж байна. 2 дүүтэйгээ сайхан хоол идэж идчихээд элдвийг ургуулан бодож, лаптоп дээрээ жүжиг, видео үзэж алжаалаа тайлж сууна даа.    Энд ойрд хүйтэн гэж жигтэйхэн шүү дээ, аргагүй дээ их цасны дараа хүйтрэлгүй яахав. За тэгээл мөрөөднө хурдан зун болоосой монголдоо оччихоод ирэх юмсан, сайхан хавирга мөлжих юмсан гээл хөөрхөн жижигхэн жижигхэн юм мөрөөднө л дөө бас. Зөзө одоо хангалттай мөрөөдлийн хажуугаар бүтээлч байх хэрэгтэй гэж байгаашд. Хичээлээ хийе дөө.


No comments:

Post a Comment