Tuesday, December 22, 2015

Дүүнарминуу

Одоог хүртэлх амьдарсан хугацаанд "найз нөхөрлөл" гэдгийг хамгийн дээд цэгт нь хүртэл мэдрүүлсэн найзууд минь яг тэр хугацаанд л байж дээ. Одоо гэтэл хэн ч алга. Найз нөхөд гэж бодож явах хүмүүс байх ч сэтгэл огт хөдлөхгүй, хөөрөхгүй, догдлохгүй нэг тийм хоосон мэдрэмж. Амьдралд минь баяр баясгаланг нэгээр нэмэх тэдгээр хүмүүсийгээ дэндүү тэнэг байснаасаа болж уучлашгүй муухайгаар гомдоожээ би. Өөрийгөө огт буруугүй хохирогч мэтээр бодож явсан нь үнэхээрийн амиа бодогч, овилогогүй зан гаргадаг байсны минь илрэл байж. Үнэхээрийн харамсаж байна. Байнга л хамт байсан жаргалтай мөчүүдээ бодох юм. Гэр бүлийн хайр, ханийн хайр халамж, эх үрийн жаргалтай хайр, хамт олны сайхан уур амьсгал байвч  та 2ийнхоо инээд, хөөрөл, бахархал, нөхөрлөл хайраар дутагдах юм даа. Хүний нутагт алдах, ухаарах, баярлах, гуних үед минь үргэлж хажууд минь яаж ч байсан миний талд зогсдог байсан 2 дүүгээ дэндүү гомдоожээ. Та 2оороо дутаж байна өө. Ямар ч тэнэг байсан юм дээ.

Тэр дундаа Агийдаа ямар муухай хандаж байсан юм бэ. Ийм муухай зан гаргаж байхад Аниа минь найз минь гээд хажууд үргэлж байсан тэр тэвчээр нь ямар агуу байсан юм бэ. 

Учир нь олдохгүй зан гаргаад дуугаа хураах болгонд аяийг минь тааруулж харьцдаг байсан Надиа минь ямар ухаалаг байсан юм бэ. 

Би энэ 2ийгоо яагаад ингэж гомдоох болсон юм болоо. Үнэхээр өөртөө ичиж, харамсахаас өөр юу ч хийж чадахгүй юм даа. Цаг хугацааг буцааж болдог ч болоосой. 

2 дүүгийн минь хичээл ном, амьдрал ахуй, гэр бүлийхэн нь сайн л байдаг байгаа даа. Болдог бол муухай зүйл болсон тэр дурсамжуудыг устгаад юу ч болоогүй юм шиг сайхан уулзаж тэврэлдэж суух юмсандаа.