Monday, July 17, 2017

Ханьдаа

Одоогоос 4 жилийн өмнө би ханьтайгаа учирч билээ. Түүндээ би анхны харцаар дурлаагүй ч уулзалт бүр дээрээ түүнийхээ хөгжилтэй яриа, тал бүрийн мэдлэг, хөнгөмсөг биш тийм нэг нуруулаг чанар бас маш гоё дөлгөөхөн нүдэнд  нь дурлаж байж билээ. Ханьтайгаа учирч бидний хувьд хорвоогийн хамгийн хөөрхөн, хамгийн танхил, хамгийн энхрий охины аав ээж болсондоо өөрөөрөө би үнэхээр бахархдаг. Хэрвээ урьд нас гэж үнэхээр байдаг бол миний урьд төрөл тэр үедээ их буян хийдэг байсан байх тийм болохоор л би ийм гоё нөмөр нөөлөг, хайр энэрэлтэй хань болон хадам аав ээжтэйгээ учирсан гэж боддог шүү.
Хань чамдаа үнэхээр хайртай, энэ амьдралд чамаасаа өөр хэнийг ч би ингэж их шүтэхгүй.
Би өөрөө чамдаа яг л ийм сэтгэгдэл төрүүлэхүйц халамжит сайхан хань байхыг үргэлж хичээж амьдрах болноо

Ээнээ 2017.07.17 17:25