Thursday, July 4, 2013

Харьцангуй

Хүн бүхэн ондоо л байдаг. Үйлдэл, бичиг, яриа, ойлголт гээд л... Хүн хүний ялгааг ярих нь угаасаа таарамжгүй бөгөөд би ч барахгүй. Учир нь би өөрөө нэг зүйлийг их ондоо ондоо байдлаар хийдэг болохоор тэр юмуу. Жишээ нь би юм бичихдээ: Эхлээд бичиж байгаад дараа нь гарчиг өгдөг байдал, гэтэл одоо гарчигаа өгчихөөд агуулгад нь тааруулах гээд бодож суух. За энэ маань ч яахав.
Тэгээд харьцангуй гэж юу билээ? Амьтай бодьгал, амьгүй эд юмс бие биесээсээ хамаарч бас хамааралгүйгээр харьцангуйгаар хөдөлж, цаг хугацаа орон зайнаас хамаарч мөн хамааралгүйгээр оршин байхыг хэлж байгаа юм болов уу. Тэгэхээр энэ сэдэв чинь их өргөн болоод явчихлаа. Бичиж чадахиймуу даа Энхээнээ. Өө үгүй дээ, би шинжлэх ухаан талаасаа бичих гээгүй, судалвал болох л байх. Харин би зүгээр л яг одоо төгөлдөр хуурын ая сонсоод дуртай үнэрээ үнэрлээд, хайртай хүмүүсээ бодоод, хэрэгжүүлэх зорилгодоо мэрийгээд сууж байна. Тэгээд юугаа бичээд байгаа юм гэж үү? За даа ойрд өөртэйгөө ярилцаагүй их удсан байна. Заримдаа өөртэйгөө ярилцах сайхан байдаг юм шүү. Ингэхэд та өөртэйгөө би яагаад байдаг юм бол гэж бодож үзэж байсан уу? Эцэг эх 2 намайг төрүүлсэн болохоор байдаг гэж энгийн зүйл бодохгүйгээр. Харж, сонсож, мэдэрч, амталж, үнэрлэж, амьсгалахгүйгээр өөр байдлаар харьцангуй юмс бүхэн оршин тогтнож болох байсан болов уу? Юу вэ солиороо юу?
Ийм зүйл би бүр хааяа нэг боддог юм. Ийм бодол 3 минутаас хэтэрдэггүй. Яагаад гэвэл би ийм бодолдоо дасч чаддагүй. Учир нь айдас байдаг болохоор тэр.
Сэдвээсээ гэнэт хазайх бас гоё л байдаг юм хэхэ. Зөв амьдрал гэж таны хувьд юу вэ? - Хөгшин болохын цагт хангалуун амьдрахын тулд залуу насандаа өдөр бүр их цагаар ажиллаж, суралцаж явахыг хэлдэг үү? Эсвэл өдөр бүр аз жаргалтай байхын тулд ажиллах үедээ ажиллаж, суралцах зүйлдээ сурч, шоудаж цэнгэвэл цэнгэж, алдаж бас онож, олон хүнтэй ярилцаж харьцуулж, мэдээгүй зүйл, сонсоогүй юмыг тунгааж,,, ингэвэл бас зүгээр үү. Аль нь зөв болох?
Заримдаа би бас л өөр. Нэг өдөр би олон хүнтэй танилцаж, ярилцаж, бужигнаж явмаар санагдах, эсвэл хэнтэй ч харилцалгүй, ном ч уншихгүй, интернет ч орохгүй, утсаа хаагаад хаашаа ч хамаагүй яваад өгмөөр санагдах. Энэ л харьцангуй ойлголт юм шүү дээ. Ухаан орсон цагаасаа өөрийгөө 100 хувь ойлголгүй л явна. Ойлгож байна гэж бодтол маргааш би дахиад өөрөөр боддог. Гэтэл би хүмүүсийг ойлгоод байдаг. Сонин юмаа хүмүүс бас л өөрчилөгдөж байдаг шүү дээ. Учир нь харьцангуйн онол гэж батлагдсан том онол байдаг юм. Бид бүхэн цаг хугацаанд захирагдаж, орон зайнаас хамаарч байдаг нэг ертөнц. Хүүеээ бодлоо захир, дахиад юм унш, арай болоогүй байна шүү. Бичсэн юмаа дараа нэг уншаарай. Шийдэл чинь юунд юм бэ? Түүнийгээ олохоороо ахин нэг бичих гээд оролдоод үз Энхээнээ. Харьцангуй гэж айхтар онол шүү.

No comments:

Post a Comment