Sunday, February 3, 2013

03. 2 Сар. Вена

Маргааш нэлээд ачаалалтай өдөр байх бололтой ашгүй дээ ажил их байх ч сайхан шүү. Гол нь бүтэмжтэй л байгаасай. Өөрийнхөө төлөө бас бусдын төлөө ямар нэгэн юм хийх сайхан. Хар үүрээр босоод хүйтэндүү усаар нойрмог нүүрээ угаах, ходоодондоо жаахан юм шидэх, толинд нэг харж аваад цүнхээ үүрээд чихэвчээ 2 чихэндээ углаж аваад л гарах, гараа яакныхаа кармаанд хийж хөгжмийн хэмнэлээр алхах,. Хүн, машин, тарамбай, автобус, метро нааш цааш сүлжэлдээд л би бас дунд нь сүлжээд л өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох...
Монголд жаахан хүйтэн ч сайхан байгаа даа, хүмүүс хамаатан саднаараа оройд цуглан бууз хийгээд л, ул боов дараад л тээ. 500 ширхэг бууз ганцаараа чимхэх юмсан, хүү хаа гээл хэхэ цагаа тулвал чадах болов уу. Тэгээд бас ингэнэ, бууз жигнэж байгаад зөндөөг иднэ яг ээжийнхээ амталж, чимхсэнийг нь шилж байгаад, ингээл сайхан монгол хоолоо ярихаар миний найз, миний дүү наанаа өлсөөд байгаам биш биздээ гээд байдагийн. Үгүй дээ юунд нь өлсөхөв дээ дуртай үедээ байнга шахуу идэж хэрэглэдэг байсан зүйлс холдохоор үгүйлэгдэхийм байна шдээ. Би цагаан сараар золгож хүнд үнсүүлэх дургүй байлаа гэхдээ ёс ёмбогор төр төмбөгөр болохоор инээмсэглээд л золгочихдог байлаа, харин одоо бол би дуртайяа золгомоор байна. Амар байна уу та сайхан өвөлжөөд онд мэнд тавтай сайхан оров уу, за та дээшээ суу, цай уу идээ битүүлэг ид хээе эгчийн дүү яагаад юм идэхгүй байна, салат ид аниа нь хийгээд өгөх үү гээд л аав ээждээ тус болоод хүн бүхэнд үйлчилмээр байна. Гэтэл хардаа би яг цагаан сараар ажилтай байх юм байналээ. Хичээл амрахаар би нэг австри ресторантад зөөгч хийдэг юм. Тэгүүл ингэх нь байна шд. За сайн байна уу та юу захиалахсан бол за би хурдан аваад ирэе баярлалаа, өө гарын мөнгө, надад уу ёстой их баярлалаа, танд сайн сайхныг хүсэе, баярлалаа, дахин уулзатлаа баяртай...
Ресторантынхаа ахлах тогоочоос тогоочоо би энд чинь 10 ширхэг бууз хийгээд жигнээд идчихүү, эсвэл тэр махыг нь чанаад идчихүү, танайд цайны идээ байгаа юу гэж асуувал зөвшөөрөх болов уу яах бол хэхэ. Тэгвэл энэ Эня миний хоолонд хоолшихгүй байгаан байна гээд гомдоод хоол өгөхөө больчдийн болов уу хаха за яршиг яршиг тоголсийн шүү мэдээж тэгэхгүйээ би.
Энд ирсэнээс хойш олон нийтийн баяр болохоор л миний ааш эвдэрээд байгаа. Бухимдаад байгаан байлгүй зайлуул, яваандаа дасч дөжрих биз. Маргаашийн ажил бүтэх болтугай. Энхээнээ чамайг азын тэнгэр ивээж, гэртээ 2 өдөр сайхан амраад яг л над шиг аз жаргалтай ажилдаа ирсэн хөөрхөн ааштай ажилтантай таарч магнай тэнэгэр магистратаас гарч ирээрэй гэж хүсэе.



No comments:

Post a Comment