Wednesday, February 6, 2013

Мөнгөө

Усанд орохдоо мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл.Яааа усанд ороод гарч ирэхдээ бөөн мөнгөөр биеэ ороогоод гараад ирэх нь байна шд.

Хэхэ асуудал ч ихтэй дээ. Мөнгийг жаахан муулчий яадийн. Энэ мөнгө гуай чинь яасан ч хүчтэй юм. Уг нь тоодоггүй байлаа, тэгсэн тоохгүй байхын арга алга. Хохинээ тоогоод явж байхгүй яасынбээ "Мөнгөний шинж чанар нь юунд оршдог вэ гэвэл эд зүйлс биш харин нийгмийн харилцаа болдогт оршино" гээд К. Маркс ах аль дээр хэлсэн байналээ шүү. Маркс ах дэмий ярих хүн бишдээ би бодож бодож санал нэг болоод явчихлаа шүү. Гэрээсээ гараад постоо шалгана даатгалын мөнгөө төлөөрэй, утасны мөнгөө төлөөрэй гэхчилэн төлбөрийн нэхэмжлэлүүд.. тэдгээрийгээ цүнхэлж аваад л цаашаа алхана эгчээ энийг 50 центээр авчихаач гэнэ, дахиад цаашиллаа аягүй сайхан хоолойтой эмэгтэй дуу дуулаад газар сөгдөөд сууж байхын: мөнгө хайрла, мөнгө мөнгө мөнгө чи уг нь юу ч биш юмсан. Яагаад ингээд хүмүүсийн ихэнхийг зовоож тарчлааж байдагийм дээ. Чамаас болж энэ хүн гэдэг амьтан чинь доторх хэлбэр дүрсээ алдаад байх юм.  
Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувираад байгаа нь намайг айлгаж байна. Ажил дээр байдаг байхад ч, сургуульд байхад ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Хүмүүс нэгнээ хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй юм шиг. Энэ л хамгийн аймшигтай. За би ч буруу зүйлээрээ оролдож байгаан байна даа агуу их хаанчилчихсан зүйлийг л мань хүн муулах гээд өө эрээд сууж байгаан байна шд. Гэхдээ баттай юм хэлчихүү. Чи бол 2, 3, 4 бүр 1000 нүүртэй амьтан. Бас Мөнгөө! Чамд хэзээ ч дийлдэгдэхгүй зөндөө сайхан бас саар зүйл байгаа чи тэрийг өөрөө мэдэж байгаа. Хайр сэтгэл, эцэг эх, гэнэн цагаахан нөхөрлөл... Хэрвээ байгалийн гамшиг болоход мөнгө чи байгаад яаж ч чадахгүй тэгэхээр чи харагдаж байгаа хэрнээ хов хоосон зүйл. Хэрвээ хэн нэг нь эдгэршгүй өвчинтэй болчихвол чи бас яаж ч чадахгүй. Бас чи Билл Гейтс, Дональд Трамп ах нарын хувьд юу ч биш хэхэ. 
Гэхдээ л чи мундаг, би чамайг муулахаа болилоо. 2лаа тэгжаагаад нэг найзлаад үзвэл ямаруу. Чи намайг бусад найзуудтайгаа танилцуулаарай за, тэгэхийн бол би ч гэсэн чамд зөндөө олон сайн найзуудыгаа танилцуулнаа. Харин чи намайг ашиглах гэж оролдвоо. Чи тэгээд л хүнээ олоод найзалчихгүй юм, чиний ихэнх найз надад таалагддаггүй юмаа уучлаарай шууд хэлчихэе. Янз бүрийн авилгалч, дээрэмчин, хулгайч гээд тийм хачин юмнуудаар өөрийгөө битгий хүрээлүүл. Тэд чамайг хайрлахгүй цацаад л цацаад л үнэ цэнэ нэр хүндийг чинь алдагдуулаад л яваа харагдах юм байна шд. Чи нүдээ нээгээд орчин тойрноо нэг хар даа. Чамаас болж нийгэмд юу болоод байгааг. Хармааргүй байна уу тэгвэл найз нь харж байгаагаа хэлээд өгөе заримийг нь. Сонсооч: ядуурал, өлсгөлөн, авилгал, халдлага, дайн... надад ийм зүйлүүд л их харагдаад байхын чи жоохон өөрийнхөө хандлагыг засах хэрэгтэй шүү найз минь. Гэхдээ найз минь битгий гутар надад бас инээмсэглэл, аз жаргал, дулаахан бас зарим улсын хөгжил дэвшил харагдаж байна. Мэдээж чиний ач шүү дээ. Чи сайн хүний гарт очвол ийм сайхан зүйлүүд бий болж байна. Чи ч агуу юмаа яаж ч дураараа аашилсан чамд хүн бүхэн хайртай байх юм. Чамд л гэж хэлэхэд ихэнхи хүний хайр худлаа шүү. Чамруу инээж байгаад л өөр хэн нэгэнд худалдана. Хүнээ зөв олж найзлахгүй бол ийм л байгаа шд. Чишш намайг хэлсэн гэж өөр хүнд битгий хэлээрэй. 
За тэгээд найзламаар санагдвал би хэзээд чиний сайн найз байх болно. Хүчтэй бас туниа муутай өрөвдмөөр найз минь...  

Monday, February 4, 2013

Дэмий л инээсэн

Цаад Энхээнээ чинь өглөө ажилаа бүтээхээр гарсан, нэг дэх ажил ч сайхан бүтлээ. Гол ажил нь арай л алхам дутлаа гэхдээ зүгээр дэмий инээсэн. Би өглөө босоод өчигдөрийн постлосоноосоо огт өөр байсөөн. Хүйтэн усаар нүүрээ угааж байгаагаа анзаараагүй, ходоод руу юм шидэгдээгүй, чихэвчээ углаж ч амжаагүй бас хүмүүс сүлжилдэж байгааг мэдрээгүй. Яасан байхнуу гэхээр үнэнээ хэлэе би унтчихаж ёстой нам унтсан. Өмдөө углаад нэг хөл дээрээ догонцож байхдаа өө Энхээнээ чи ингээд тэнэглээд байдагийн шд гээл өөртөө үгэлсэн бас дэмий инээсэн. Би яарч гүйж байснаа гэнэт болиод алхсан бас л дэмий инээсэн. Автобусанд суугаад чихэвчээ зүүгээд намуухан ая сонсоод мөрөөдсөн. Манай Улаанбаатарт ийм автобус 10 ширхэг байдаг ч болоосой, бас яг эдгээр жолоочуудтайгаа шүү. Эгнээ байрлалаа зөв барьж, доторх зорчигчидоо хүндэлдэг, тахир дутуу болон хөгшин настай хүмүүсийг автобус нь бөхийж оруулдаг, хурдаа зөв тохируулж явдаг, зундаа сэрүүхэн, өвөл дулаахан гэхчилэн. Улаанбаатар хотынхаа төв замын нэгдүгээр эгнээнд сууж яваа автобусаа байрлуулж үзлээ, боломжын сайхан зохицож байна. Хүмүүс хичнээн ам сайтай байх болоо. Гэхчинлэн бодоод л хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулаад автобуснаас буусан. Сайхан юм бодож төсөөлөх сайхаан. Инээмсэглэж гүйж ороод л эхний ажил 5 минутанд бүтсэн. 2 дох ажил дээр жаахан тэвдсэн, тэгүүл яана энгүүл яана гээд өөрийгөө сандраасан. Юм асуухаар нь гацсан, түгдэрсэн бас нүдээ бүлтийлгэсэн. За маргааш өглөө 8 цагт ир дээ гэсэн хариу авсан. Шаардлагыг сонсоход давчуу бас хатуу санагдсан. Харих замдаа Надиатай ярьсан бэлэн гоймон иджийнаа л гэжийнэ. За за хурдан харьж сайхан халуун бэлэн гоймон идэх минь хоол ундаа идчихээд сайхан тайван суугаад бодноо. Тэгээд тарамбайд суулаа, их өлсөж байсан болохоор хоолны тухай бодож эхэллээ. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн, цадчихсан бас хахаха гээд л дэмий сайхан инээгээд сууж байлаа. Юуун ч сүртэй юм бичээд байна даа энийгээ уншсаны дараа бас дэмий л сайхан хөнгөхөнөөр инээмсэглэлээ. За гарий Надиа гарч төмөр болохоор зүйл цуглуулж идэе. Надад төмөр дутагдаад байгааг зөнгөөрөө мэдрээд байна би хэхэ.



Sunday, February 3, 2013

03. 2 Сар. Вена

Маргааш нэлээд ачаалалтай өдөр байх бололтой ашгүй дээ ажил их байх ч сайхан шүү. Гол нь бүтэмжтэй л байгаасай. Өөрийнхөө төлөө бас бусдын төлөө ямар нэгэн юм хийх сайхан. Хар үүрээр босоод хүйтэндүү усаар нойрмог нүүрээ угаах, ходоодондоо жаахан юм шидэх, толинд нэг харж аваад цүнхээ үүрээд чихэвчээ 2 чихэндээ углаж аваад л гарах, гараа яакныхаа кармаанд хийж хөгжмийн хэмнэлээр алхах,. Хүн, машин, тарамбай, автобус, метро нааш цааш сүлжэлдээд л би бас дунд нь сүлжээд л өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох...
Монголд жаахан хүйтэн ч сайхан байгаа даа, хүмүүс хамаатан саднаараа оройд цуглан бууз хийгээд л, ул боов дараад л тээ. 500 ширхэг бууз ганцаараа чимхэх юмсан, хүү хаа гээл хэхэ цагаа тулвал чадах болов уу. Тэгээд бас ингэнэ, бууз жигнэж байгаад зөндөөг иднэ яг ээжийнхээ амталж, чимхсэнийг нь шилж байгаад, ингээл сайхан монгол хоолоо ярихаар миний найз, миний дүү наанаа өлсөөд байгаам биш биздээ гээд байдагийн. Үгүй дээ юунд нь өлсөхөв дээ дуртай үедээ байнга шахуу идэж хэрэглэдэг байсан зүйлс холдохоор үгүйлэгдэхийм байна шдээ. Би цагаан сараар золгож хүнд үнсүүлэх дургүй байлаа гэхдээ ёс ёмбогор төр төмбөгөр болохоор инээмсэглээд л золгочихдог байлаа, харин одоо бол би дуртайяа золгомоор байна. Амар байна уу та сайхан өвөлжөөд онд мэнд тавтай сайхан оров уу, за та дээшээ суу, цай уу идээ битүүлэг ид хээе эгчийн дүү яагаад юм идэхгүй байна, салат ид аниа нь хийгээд өгөх үү гээд л аав ээждээ тус болоод хүн бүхэнд үйлчилмээр байна. Гэтэл хардаа би яг цагаан сараар ажилтай байх юм байналээ. Хичээл амрахаар би нэг австри ресторантад зөөгч хийдэг юм. Тэгүүл ингэх нь байна шд. За сайн байна уу та юу захиалахсан бол за би хурдан аваад ирэе баярлалаа, өө гарын мөнгө, надад уу ёстой их баярлалаа, танд сайн сайхныг хүсэе, баярлалаа, дахин уулзатлаа баяртай...
Ресторантынхаа ахлах тогоочоос тогоочоо би энд чинь 10 ширхэг бууз хийгээд жигнээд идчихүү, эсвэл тэр махыг нь чанаад идчихүү, танайд цайны идээ байгаа юу гэж асуувал зөвшөөрөх болов уу яах бол хэхэ. Тэгвэл энэ Эня миний хоолонд хоолшихгүй байгаан байна гээд гомдоод хоол өгөхөө больчдийн болов уу хаха за яршиг яршиг тоголсийн шүү мэдээж тэгэхгүйээ би.
Энд ирсэнээс хойш олон нийтийн баяр болохоор л миний ааш эвдэрээд байгаа. Бухимдаад байгаан байлгүй зайлуул, яваандаа дасч дөжрих биз. Маргаашийн ажил бүтэх болтугай. Энхээнээ чамайг азын тэнгэр ивээж, гэртээ 2 өдөр сайхан амраад яг л над шиг аз жаргалтай ажилдаа ирсэн хөөрхөн ааштай ажилтантай таарч магнай тэнэгэр магистратаас гарч ирээрэй гэж хүсэе.